Нийгэм мэдээ

Зургаадугаар сарын 1-нд таван чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-ний өдөр зарим чиглэлд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал, Монголын хүүхдийн ордноос Шангрилагийн уулзвар хүртэл, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл, Галлериа худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэлх замыг 08:00-20:00 цагт түр хаах ажээ.

“Дэлхийн монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулах уг баяраар төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хоригложээ. Харин үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм.

Тэгвэл талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохойн зургийн уралдаан ч мөн болох аж.

Баярын өдрөөр “Power expo” авто машины үзэсгэлэн, урлаг, соёлын тоглолт, спортын зургаан төрлийн тэмцээн, “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн, E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийн танилцуулга, хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button