Top StoriesНийгэм ярилцлагаСошиал трэнд

С.Монголжин: Би өөрөө өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан

Монголд анх удаа дэлхийн хэмжээний “The Voice Кids Мongolia” шоу болж өнгөрлөө. Тус шоуны хамгийн хайр татам, адтай оролцогчдын нэг С.Монголжинтой ярилцлаа. Түүний хувьд дөрөвдүгээр ангиа төгсөж байгаа бөгөөд ирээдүйд Ариана Гранде, Билли Эйлиш шиг мундаг дуучин болох хүсэлтэй гэдгээ ярьж байсан юм. Харин түүний ээж охиноо шоунд оролцсон цагаас эхлэн бэлтгэл, сургуулилтад нь хамт явахын тулд түр хугацаанд ажлаасаа чөлөө авсан хэмээн ярьж байлаа.

Хүүхдийн баярын өдөрт зориулан С.Монголжин охинтой ярилцсанаа хүргэж байна.

-Энэ удаагийн шоуны содон оролцогчдын нэг байлаа. Мөн финалын шатанд шалгарч үзсэн шүү дээ.“Voice”-д оролцох шийдвэрийг хэрхэн гаргав. Удаан төлөвлөж байгаад оролцсон уу. Хэн нэгний зөвлөснөөр гэнэт шийдсэн үү?

-VoiceKids шоунд орох болсон хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу. Хоёрдугаарт өөрийнхөө дуулах авьяасыг хөгжүүлж, чадвараа ахиулахын тулд орсон. Гэр бүлийнхэндээ анх юу гэж хэлж орсноо санахгүй байгаа ч шууд л зөвшөөрч, намайг дэмжсэнийг санаж байна.

-Тайзан дээр анх гарахад ямар мэдрэмж төрсөн бэ. “Шүүгч нар эргэж харахгүй байх вий” гэх айдас байв уу?

-Тайзан дээр гарахаар тэнгэр цэлмэж байгаа юм шиг санагддаг. Анх тайзан дээр гарахад шүүгчид арагшаа хараад суучихсан байсан болохоор эвгүй, эргээд харахгүй байх вий гэсэн айдас байсан.

Шоунд орохоосоо өмнө гурван шүүгчийг бүгдийг нь эргээсэй гэж хүсэж байсан. Тэгээд Ука көүч, Наагий көүч хоёр эргэж харахаар нь хэнийг нь сонгох вэ гээд их эргэлзсэн. Тайзан дээр хэсэг бодсоны эцэст Наагий көүчийг сонгосон. Учир нь нөгөө хоёр шүүгчээсээ илүү мэргэжлийн байх болов уу гээд сонгосон.

-Наагий көүчийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Манай Наагий көүч бол бусад көүчүүдээс хамгийн мэргэжлийн, мундаг хүн гэж хувьдаа бодож байна. Мөн багийнхаа бүх оролцогчдыг ойлгож, бэлтгэл сургуулилтын үеэр аав шиг, ах шиг хайр татам байсан.

-Эхний шатанд “Every time” дууг дуулсан нь олны сонирхлыг ихэд татсан, хайрыг хүргэсэн. Хэр удаан бэлдсэн бэ?

-Би энэ дуугаа нэг сарын хугацаанд бэлдсэн. Энэ хугацаанд багш, гэр бүлийнхэн надад маш их тусалж дэмжиж бэлдүүлсэн. Ойр дотнынхоо хүмүүстэй ярилцсаж байгаад дуугаад сонгсон л доо. Учир нь “Every time” дуу хоолойны хүч шаарддаг. Мөн танигдсан алдартай дуу. Тиймээс дуулахад яг тохирох юм байна гэж бодож сонгосон.  

-Миний хамгийн дуртай дуучин болон дуу бол Billie Eilish-ийн “What Was I Made For”-

-Өмнө нь ямар нэгэн шоу, тэмцээнд оролцож байсан уу?

-Өмнө нь том тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Урлагийн үзлэгт л ордог байсан. Тийм болохоор энэ том тайзан дээр гарах маш их сандралтай ч, гоё мэдрэмж төрсөн.

-Хамгийн дуулах дуртай, дууг нь сонсдог дуучин?

-Миний хамгийн дуртай дуучин болон дуу бол Billie Eilish-ийн “What Was I Made For” гэдэг нэртэй дуу. Би бүр багаасаа л гадаад дуунуудыг сонсож, даган дуулж дуудлагаа сайжруулдаг байсан. Шоунд ороод бас их олон гоё дуунуудыг утгаар нь сурч, дуулсан учраас бүх дуундаа л дуртай бас хайртай.  

-“Voice”-д оролцохын өмнөх Монголжин, одоогийн Монголжин хоёр хэр ялгаатай вэ. Энэ шоунд өрсөлдсөнөөр өөрийгөө хэрхэн хөгжүүлэв?

- Энэ шоунд орохоос өмнөх Монголжин бол нэлээн чадвар муутай, хоолойны онцлогоо гаргаж чадаагүй энүүхэндээ л дуулдаг хүүхэд байсан. Харин одоо бол байнга мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байсан болохоор үнэхээр өөрийн хоолойны чадлаа сайжруулж, зөв техникүүдийг сурч дуулалтаа үнэхээр сайн болгож чадсан гэж бодож байна.

-Сургуулийн хүүхдүүд болон ойр тойрнын хүмүүс зурагтаар гарахад хэрхэн хүлээж авч байв?

-Хааяа гудамжинд явж байхад хүүхдүүд хараад “Зурагтаар дуулж байсан” хүүхэд байна  гээд гараараа заагаад бас “Хамт зургаа даруулж болох уу” гэж асуухад нь анх эвгүй санагдаад ичдэг байсан. Гэхдээ одоо арай гайгүй ичдэг болсон учраас зургаа даруулдаг болсон.

 -VoiceKids-ийн хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцаач? /Хэдхэн минутын үзүүлбэрийн маш их бэлтгэл сургуулилт хийдэг байсан талаараа/

-Хамгийн дурсамжтай үе бол “Battle” шат байсан. Энэ шат дээр М.Пүрэвбат, Б.Аминцэцэг хоёртой хамт долоо хоног бэлдэж байж оролцсон.

Бид хэдэд амрах цаг маш бага байсан. Манай багийнхан өдөр 12 цагаас 16.00 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд орой тараад шууд манай көүчийн студи дээр дахин бэлтгэлээ хийдэг байсан.

-Намайг 10 сартайдаа Орос дууг дуурайж аялдаг байсан гэж аав, ээж хоёр минь хэлж байсан-

-Гэснээс анх хэдэн настайдаа тайзан дээр гарч байв?

-Би яг гурван наснаасаа эхэлж дуулж эхэлсэн. Гэхдээ 10 сартайдаа Орос дууг дуурайж аялдаг байсан гэж аав, ээж хоёр минь хэлж байсан.

-Танай гэрт дуулдаг хүн байгаа юу?

-Манай гэр бүлийнхэн бүгд л дуулдаг. Манай аав гэхэд уртын дуу, эгч к-поп, ээж минь бас маш гоё дуулдаг. Тийм ч болохоор манай гэр бүл бүгд дуунд дуртай. Намайг шоунд орж байхад манай том эгч, ээж хоёр намайг уйлаад л дэмждэг байсан. Тэр нь үнэхээр хайр хүрэм байсан.

 -Урлагаас гадна сонирхдог зүйл, хобби байгаа юу?

Би зураг зурж, бүжиглэх дуртай. Зураг зурахдаа ихэвчлэн үзэх дуртай “Аниме”-аа дагаж зурах дуртай. Бас ямар нэгэн өмд, цамцны цоорхойг оёх дуртай.

 -“The Voice Кids Мongolia” шоуны аль шат чамд хамгийн хэцүү байсан бэ?

-Надад хамгийн хэцүү санагдсан шат бол мэдээж хамгийн сүүлийн шат байсан.

-Яагаад?

-Зургаан хүүхдээс гурван хүүхдэд шалгараад, гурван хүүхдээс ганц хүүхэд шалгарах байсан учраас сандралтай байсан. Мөн 10 хоногийн дотор бэлтгэлээ хийгээд финал дээр дуулахын хажуугаар бүжиглэсэн учраас бага зэрэг хэцүү нэг бол дуундаа анхаараад эсвэл бүжгэндээ л анхаараад яг хоёуланд нь анхаарах гэхээр эхэндээ болж өгөхгүй байсан. “Зөрчих вий”, “Солгойрчих вий” гэсэн айдас хүртэл байсан. Хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийсэн болохоор өөртөө итгэлтэй байсан.

-Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

Мэдээж хамгийн хүчтэй өрсөлдөгч бол “БИ” өөрөө байсан. Маш их зүйлийг би өөрөө л туулж, даван дийлэх ёстой байсан. Тийм учраас энэнд хэн нэгнийг нэрлэхээс илүүтэй эхлээд өөрөө өөрийгөө ялан дийлж, хичээх юм бол амжилтанд хүрч, хүссэнээрээ л сайхан амьдрах байх гэж боддог.

-Том болоод Монгол улсаа төлөөлөн дэлхийд гарч дуулахыг хүсэж байна-

-Шоуны бэлтгэлээ яаж төлөвлөж хийсэн бэ. Хичээлийнхээ хажуугаар шоундаа оролцоод бэлтгэлдээ цаг зарцуулах хэцүү байсан уу?

-Бараг хичээл номыг тэр чигт нь хаясан дөө. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ээс хойш хичээлээсээ чөлөө аваад саяхан л хичээлдээ суусан. Одоо бол шалгалтууд дуусчихсан, амрахаа хүлээгээд л байж байгаа.

-Хүүхдийн баяраар өдрийн хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Жил болгоны хүүхдийн баяраар бид Парк орж тоглоомон дээр тоглож, хоол идээд гэр рүү харьдаг. Гэхдээ өнгөрсөн жил бид нар салхинд гарч, найзуудтайгаа хамт зугаалсан. Харин энэ жилийн тухайд яг юу хийхээ мэдэхгүй л байна. Жил ирэх тусам хүүхдийн баяр тэмдэглэх хүсэл жоохон унтраад л байгаа. Угаасаа жижигхэн биетэй болохоор хүмүүс хүртэл намайг жоохон хүүхэд шиг хараад байдаг юм.

Багадаа бол олон өнгийн чихэр, жимс хараад, тоглоомнууд хараад хөөрцөглөж баярладаг байсан. Харин одоо бол нээх тоглоом дээр тоглох хүсэлгүй болоод байх шиг байна.

-Хамгийн сүүлд юу хүсэж мөрөөддөг вэ. Том болоод ямар хүн болох вэ?

-Би цаашдаа дуу хөгжмөөс холдохгүй, дуулсаар л байх болно. Намайг манай көүч минь “Ирээдүйд дуучин болох хүн байна даа” гэж хэлсэн. Тийм учраас би дуулахаа зогсоохгүй. Том болоод Монгол улсаа төлөөлөн дэлхийд гарч дуулахыг хүсэж байна. Би Солонгост очиж урлагийн сургуульд сурна.

-Шоу эхлэхээс, дуусах хүртэл хамт байсан ойр дотнынхон болон дэмжсэн хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд та бүхэнд хүүхдийн баярын мэнд хүргэе. Намайг дэмжиж, саналаа өгсөн бүх хүмүүст маш их  баярлалаа. Мөн шоуны хамт олноос их зүйлийг сурч, мэдэж авлаа. Бүх хүмүүстээ хайртай шүү. Өөр өөрийнхөө хувьд хамгийн сайн хүн болж, үргэлж сайхан зүйлийг бодож яваасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 1, 2024 11:30

Авилгaлын Загaлмайлсан Эцэг Н.Энхбаяр нэгэнтээ: Би өөрийгөө ялах ёстой гэж хэлсэн байдаг. Гэвч тэр хүн өөрөө өөртөө ялагдаад булай болсон. Одоо нэг чөтгөр шиг царайтай юм л явдаг. Түүн шиг өөрөө өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж бүү ярь.

Зочин
Зочин
6 сар 1, 2024 18:41

Дуучин болжмор минь чамайг �##�ь хэдийн урлагийн хүн болсон мэтээр хардаг болоо

Зочид
Зочид
6 сар 3, 2024 01:13

Э.Чингүүн хүүг түрүүлнэ гэж огт бодоогүй. Харин Монголжин, Амин... гэдэг 2 охины нэг нь түрүүлэх байсан. Эгч Амин хэн билээ тэр нь илүү уянг�##�аг хоолойтой охин байсан.

Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:34

Яагаа ч үгүй, эрт хөөрчих юм, оддын өвчин эрт илэрлээ

Холбоотой мэдээ

Back to top button