Мальдив Газын зурвасын дайныг эсэргүүцэж Израил иргэдийг улсдаа нэвтрүүлэхгүй боллоо

Мальдив Газын зурваст дайн болж байгаа үед Израилын паспорт эзэмшдэг хүмүүсийг улсдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа ням гарагт /2024.06.02/ танилцуулжээ.
Энэтхэгийн далайд оршдог тус улс нь цагаан элсэн далайн эрэг болон тансаг зэрэглэлийн жуулчдын баазаараа алдартай юм.
Мальдивийн Ерөнхийлөгч Мохаммед Миуззу засгийн газрын зөвлөмжийн дагуу энэхүү хоригийг хэрэгжүүлэх болсон гэжээ.
Хориг тавих тухай мэдэгдсэний дараа Израилын Гадаад хэргийн яам израилчуудыг тус улс руу аялахаас зайлсхийхийг зөвлөсөн байна. Мөн Мальдивт амьдарч буй израилчуудад яаралтай тохиолдолд туслахад хүндрэлтэй байх тул тус улсаас гарахыг зөвлөсөн юм.
Ерөнхийлөгч Миуззу Палестины иргэдийн хэрэгцээнд туслах хандивын аяныг “UNRWA”-тай хамтран явуулахаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Би Мальдивын засгийн газар болон ард түмний хамт Газын зурваст нэн даруй гал зогсоож, хүчирхийллийг дуусган, хүмүүнлэгийн тусламж саадгүй оруулахыг уриалж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
erguu m#ldiv