БЭТ Ж.Ганбат үүргээ дуусгаж, Х.Мөнхжаргалд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоол, Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбат томилогдон ажилласан.
Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж, 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Улсын төсөвт 5.0 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж ажилласан байна. Онцгой дэглэмийн хугацаанд 3.5 тэрбум ам.долларыг монгол банканд арилжжээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат амжилттай хэрэгжүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд ажлаа хүлээлгэж өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганбат ажлаа үнэхээр сайн хийж гүйцэтгэсэн. Шилдэг татвар төлөгч, Биржийн арилжаа, үйл ажиллагаа нь цахимжиж ил тод гээд олон зүйлээр дурдаж болно. Эрдэнэс ТТ болон Эрдэнэтийн томилгоо энэ удаад маш зөв томилгоо боллоо. Төрийн өмчит компаниуд энэ жишигт очмоор байгаам. Хэсэг хугацаанд одооны энэ түвшинд барих л хэрэгтэй байна. Үеийн үед гайгүй явж байгаа ажлыг Ардчилсан Нам гарч ирээд л самардаг даа. Ганбатад амжилт хүсэе!
Мөнхжарг�##� аа битгий идэж ууж үзээрэй!