НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | Н.Өнөрцэцэг: Хэргээ хурдан шийдүүлж, үр хүүхдээ тэжээмээр байна

НЭМЭЛТ: 09.40 цаг

Шүүх хурлыг хойшлуулсны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Би хэргээ хурдан шийдүүлмээр байна. Үр хүүхдээ тэжээмээр, ажлаа хиймээр байна. Гэвч маш удаан хугацаагаар хойшлууллаа. Мөн зарим зүйл ч тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шүүхээр боллоо шүү дээ. Ц.Гарамжавын өмгөөлөгч хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрэгтэй бүрэн танилцахыг хүссэн. Хагас жил өнгөрөхөд хэрэгтэйгээ танилцаагүй явж байсан бололтой. Түүний хүсэлтийг хангаснаар, хуралдааныг хойшлуулчихлаа. Би ядаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэж хүссэн. Гэртээ хоригдох хүнд байна. Мод ногоорсныг ч мэдэхгүй дөрвөн сар болчихсон байсан. Энэ хүсэлтийг маань хэлэлцсэнгүй. Би цаашид ч шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлт гаргасаар байх болно” гэлээ.


НЭМЭЛТ: 09.30 цаг

-Н.Өнөрцэцэгийг сонгуулийн дараа шүүхээр боллоо-

Н.Өнөрцэцэгийг шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай зохион байгуулахаар шийдвэрлээд байв. Улмаар хуралдаан эхэлсэн. Гэвч удалгүй, шүүх хуралдааныг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа таарч байна.


НЭМЭЛТ: 09.20 цаг

Б.Ганчимэг: Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах машин ажиллаж байна

Сэтгүүлч, СГЗ Б.Ганчимэг шүүхийн гадаа очиж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах машин ажиллаж байна Сэтгүүлч, СГЗ Б.Ганчимэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Н.Өнөрцэцэгт ШЕЗ гомдсон. Түүний дараа эрчилж, хуйлраад аваад явсан л даа. Гомдогч байгууллага өнөөг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. ШЕЗ өөрөө улс төрийн хань хамсаатан байгууллага болсноо хангалттай харуулсан. Энэ тохиолдолд олон сар ажиглахад, залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Бүх талаар. Шүүгдэгч өөрөө нээлттэй шүүлгэе гэж хүсэж байна. Энэ бол том байр суурь. Би бол захиалагчдыг, сонгууль өнгөртөл хойшлуулна гэдгээ тохирчихсон гэж харж байна. Эхэндээ аман байдлаар эх орноосоо урвасан гэдэг заалттай нэлээд хольж, хутгаж тараасан. Яах вэ, бид бүгдээрээ л өөрсдийн эх сурвалжтай шүү дээ. Судлахаар, гүйцэтгэх ажиллагааны явцад төрийн нууц гэгдээг байгаа цаасаа шургуулсан байж болзошгүй юм билээ. “Хэдэн гэнэн охид дээр тэгчихсэн ш дээ” гээд ярьж байсан тал бий. Намайг дуудах л байх. Энэ их хэвийн мэт санагддаг болчихлоо.

Олон түмний мэдэх эрх дээр дуугарч буй харанга, том өсгий. Тал талдаа, өөр өөрийн араншин, өөр өөрийн боломжоор дуугарах хэрэгтэй байна. Энэ бол занаатай шүүх хурал. Занаанд орохгүйн тулд зам тойроод гүйх үү, мөнхийн айдастай, бөөрөнхий бөмбөрч амьдрах уу. Сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн оршихгүй бол доншуучид индрийг эзэллээ. Багаараа орж ирээд даналздаг. Би Н.Өнөрцэцэгтэй 10 минут тухтай уулзаж үзээгүй. Шинэ үеийн сэтгүүл зүйн үзэгдэл мөн үү, мөн. Заримдаа мэргэжлийн чиг хандлагаас хадуурсан уу, хадуурсан. Хамгийн олон хандагчтай хэвлэл, мэдээллийн хэрэгслийг байгуулсан уу, байгуулсан. Машин бол ажиллаж байгаа юм байна. Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах гэж байна. Харцгаая даа” гэлээ.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Н.Өнөрцэцэгийг шүүх хурлыг хаалттай хэлэлцэхээр боллоо-

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Улмаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргаад буй юм.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна гэж СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хуулийн тайлбар:

34.4 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

  • 1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
  • 2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:
  • 2.1.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх;

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 11:37

Өнөрцэцэг гэдэг худ�##�ч шантаажчнийг Ганчимэг гэдэг юуны төлөө өмөөрч байгаа бол шантаажчингуудад нэгэн нууц сүлжээ байна даа

Зочин
Зочин
6 сар 4, 2024 17:28
Reply to  Зочин

Худ�##�дагдсан бол шүүмээргүй юм биш үл?

Зочин
Зочин
6 сар 4, 2024 11:46

Чамд шатааж авилгын зөндөө мөнгө байгаа

Зочин
Зочин
6 сар 4, 2024 12:20

Шантаажны болон өмхий махыг чанж идсэн хуурамч бичлэгээс авсан мөнгөөрөө хүүхдээ тэжээгээч .Тэжээжчадахгүй бол эцэгт нь өгчих.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 12:56

Za unurtsetseg gdg hun ih l muihar,zorigtoi,ih yumnii ezen shig bsn da ter nuurs teevriin mashin,ter ul hudluhuudee ,unaj bga mashiniihaa eh uusveriig ard tumendee helchihee kkkk ih l aij bn da ene huuhen

ИРГЭН
ИРГЭН
6 сар 4, 2024 13:33

Ха�##�тын гэрээ гэгч Авилгын шинжтэй юмандаа Сэтгүүлчид эргээд өөрсөдөө Хохирч байгаан,,,,түүний нэг жишээ энэ *Шантаажчин* хүүхэн Өнөрөө,,,,,

Зочин
Зочин
6 сар 4, 2024 13:53

Зоргоороо юм бэ. Бүгд л ингэж хүлээж, цөхөртлөө явдаг байгаа шүү. Угаасаа л хэрэг шийдэж байна гээл хэдэн жилийн юм болдогш дээ.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 17:30
Reply to  Зочин

Тэр нь зөв гэж үү?

Зочин
Зочин
6 сар 4, 2024 15:10

Шүүхэд нөлөөлөх мөн ч их оролдож бна даа. Ил шүү, хурдан шүү л гэнэ. Энэ авгай одоо хэнийг захиргаадах гээд бнаа. Нөгөө хэдэн сэтгүүлчид ч ирсэн байх шиг тэднийгээ бас энэ авгай айлгадаг байх нь.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 15:39

Хэрэг хийсэн@батлагдсан@ одоо ялаа эдэлж!

Зочин
Зочин
6 сар 4, 2024 15:49

Бүгд л хуульд захирагдаж хэргээ шийдүүлж байна. Өнөрцэцэгт бу�####�ас давуу эрх байхгүй. Сэтгүүлч Ганчимэг ШЕЗ гомдсон, улс төрийн байгууллага болсон, энэ хэрэг нь захи�##�агчтай, занаатай шүүх хур�##� гэж хэлсэн нь бас л шүүхийг доромжилж байгаа хэрэг биш гэжүү

Малчин
Малчин
6 сар 4, 2024 17:18

Хууль зүйн сайд нэртэй нэг юм сэтгүүлчийн асуусан асуултанд олигтой ч хариу өгөлгүй зугатааж байхыг ТВ-аар харсаан. За тэгээд цэрэг, банк, нүүрс, шүүх ... гээд өч төчнөөн пакт байхад дутагдлаа засахын оронд арьсаа хамга�##�агчид л байгаа нь харамсмаар. Шүүмж сонсож сураагүй юмнуудын ажил гэж нэг иймэрхүү ц�##�гар назгай, хүний амь нас хохироосон, худ�##� ярьж нийгмээс очковдох санаатай юмнууд суусан санд�##� ширээнээсээ үхэн хатан зуур�##�ддаг нь харагдаж бна. Үнэнийг илчилсэн сэтгүүлчдийг ард түмэн өмөөрөхгүй юм бол хэн өмөөрөх юм бэ??? Хуулийнхаан ажлаа хийж чаддаггүй юм бол чаддагт нь өгөөд �######�чих хэрэгтэй шүү. Мэдлэг чинь хүрэхгүй бол хуулийн багш нараа авчраад ялгаж зааглуулаад аваач... ИНГЭЖ ТҮМНИЙ ШИВШИГ БОЛЖ СУНЖРУУЛЖ БАЙХААР....

Зочин
Зочин
6 сар 4, 2024 17:29

Энэ авгайг тэрбумтан болсон гээд гадуур яриад байдаг юм байна лээ.Яаж ийм их мөнгөтэй болсон юм болоо. Шантааж ха�##�тын гэрээ юу.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 17:33

Сонгууль өнгөртөл хойшлуулж байгаа гэдэг чинь үнэн юм бол шоронд хийхгүй юм болов уу?!

Иргэн
Иргэн
6 сар 4, 2024 21:13

Сэтгүүл зүйг шантааж зүй болгосон хүндээ.гэмгүй олон хүнииг хэлмэгдүүлж нэр төрд х�##�дсан авгай

Zochin
Zochin
6 сар 4, 2024 23:46

BAS NEG """ GAHAI""" AVGAI YU BE?

Зочин
Зочин
6 сар 5, 2024 03:15

Өнгөрөөг ир үзэн ядаж байгаа нэг хэсэг,дэмжиж байгаа бас нэг хэсэг байна. Би бол дэмжиж байгаа. Өнөөдөр ажлаа хийснийхээ төлөө,ард түмэнд үнэнг цацсаны төлөө,баахан Опшорчдын аваад цайруулсан зээлүүдийг эргэн төлүүлсэний төлөө,ядарсан хүмүүст тус�##�сны төлөө ингэж байгааг ойлгохгүй л байна. З�##�уу х�##�уун насны аагаар зарим зүйлд хэт туйлширсан,хэт улайрах зэрэг асуудлууд байсан байж болно. Яс юман дээр өөгүй хүн гэж байгаа юу,байдаггүй л байхгүй юу.

Тодорхой
Тодорхой
6 сар 5, 2024 08:09

1 өдөрч гэсэн наранд байх нь жарг�##� шүү дээ . Юунд ёрлож яарав аа

uneree shorondoo jangaa zoglo
uneree shorondoo jangaa zoglo
6 сар 5, 2024 08:15

uneree shorondoo jangaa zooglo.shuuh shuugchid yaraagui bhad shorongiin kamertaa ochih gej chi yund yarna ve ?

Уншигч
Уншигч
6 сар 5, 2024 10:07

Яагаад энэ эмэгтэйг дарах болов.Магадгүй тансаг байр.үнэтэй машин нь эргээд шантааж болчих вуу.Жирийн нэг м�##�чин айлын охин 7 н жилийн дотор гэнэт л амьдр�##� нь дээшилж төрийн томчуудыг ухах чад�##�тай болсонд нь зууж байгаа илт ..

Зочин
Зочин
6 сар 5, 2024 13:15

Ганцын эрчүүдийн камерт хррьчих оо Өнөрөөг. Юм юм үзэг хөөрхий

Зочин
Зочин
6 сар 5, 2024 13:55

Үр хүүхэд ээ бодож л байв�##� шун�##�аа дар хужаа нарын гар хөл болж ард түмнийг химийн хорт бодистой мах зүгээр гэж хуцаад л байсан шангаа хүрт

Зочин
Зочин
6 сар 5, 2024 17:52

Ардын баатар болох гэж �##�и�##�ахаа больвол яасан юм. Хэрэг нь шийдэгдээд булай нь дэлгэгдэхээр нэлээн хэдэн жил нарсанд суух биз. Ганчимэгийг гайгүй гэж боддог байлаа. Гахай язартлаа таргхлахаар яадгийг харуула�##� байна даа.

Зочин
Зочин
7 сар 21, 2024 04:58

Даварцан янхаан бэ жангаа гудар хахаха

Холбоотой мэдээ

Back to top button