Хүрээ майдар дуганыг өнөөдөр нээнэ

Хүрээ майдар дуганы нээлт өнөөдөр 11:30 цагт эхэлнэ.
Энэхүү дуганыг дахин сэргээн бүтээх үйлс 1990 оны эхээр эхэлж 21 жилийн нөр их бүтээн байгуулалтын үр дүнд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Дуган нь орчин үеийн барилгын шаардлагад нийцсэн 6 давхар шилэн барилга бөгөөд дотроо,
- Бясалгалын өрөө
- Номын сан
- Музей
- Хурал уулзалтын өрөө
- Сургалт, семинар хийх зэрэг шашин, соёл, боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө, танхимуудтай байна.
Майдар бурхан нь Бурхан багш Шагжмүни дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм.
Майдар бурхны тэргүүн дээр залран буй суврага нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг ба ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд заларахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг бөлгөө.

Тийм ч учраас бурхны шашинт орнууд ирээдүй цагийн тус амгалангийн бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж, ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган дээдлэж, шүтэж ирсэн уламжлалтай.
Их Монгол оронд бурханы шашин анх дэлгэрсэн цаг үеэс бидний өвөг дээдэс Майдар бурханыг зурмал, цутгамал, том жижиг янз бүрийн хэмжээгээр бүтээн залахын зэрэгцээ Майдарын 5 аймгийн ном судар тэргүүтэнийг судалж суралцаж байсан билээ. Мөн анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон түүний шавь нар Майдар бурханыг маш уран сайхнаар бүтээж орон хийдүүдэд залж нийтээр шүтэн ирээдүй цагийн бурхантай уулзахыг ерөөлийг тавьж байжээ.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаана байдаг юм бэ, тодорхойгүй мэдээ байнаа
Дашчойлон хийдийн хашаанд байх.2016оноос эхэлсэн байгууламж юм байна
ГЕНЕРАЛ ЧИНГИСИЙН ХУВИЙН ЭДЛЭНД ЗАРЦЛАГДАЖ БАЙСАН 18 НАСТАЙ ШИНЭ ЦЭРЭГ УУЛЫН УРУУ ӨНХРҮҮЛЖ АСААДАГ МАШИНЫ ДУГУЙН ДОР ИВСЭН ЧУЛУУГ АВАХ ГЭЖ БАЙГААД ХАЛУУН АМИА АЛДЖЭЭ ! УМ МА НИ БАД МЭ ХУМ
Энэ хийд яг хаана байдын бэ