Ц.Анандбазарын "Өргөө" кино театр Хөвсгөлийн драмын театрт салбар нээж, орлогоо хуваахаар тохирчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Өргөө кино театр салбараа нээсэн. Энэ шинэ салбар зургаадугаар сарын 1-нд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.
Ингэхдээ тус аймгийн Хөгжимт драмын театрын байранд салбараа нээсэн нь анхаарал татаж байна.
Энэ тухайд Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас тодруулахад, "Өргөө" кино театр анх хүсэлт тавьсан. Ингээд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Драмын театр болон "Өргөө" кино театр орлогоо хуваана. Засварын ажил тавдугаар сард эхэлж нээлтийн өмнө дууссан. Кино театр үзвэрийн нэг танхимтай бөгөөд 200 хүний суудалтай. Хэдэн төгрөгөөр засвар хийснийг мэдэхгүй байна" гэв.
"Өргөө" кино театр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынх. Одоогоор Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Улаанбаатарт нийт найман салбартай. Ц.Анандбазарын хувьд энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилж байсан. Тэр дундаа Хөвсгөл, Булган, Эрдэнэтийг багтаасан тойрогт нэр дэвших хүсэлтэй байсан юм.
Энэ хүрээнд тус аймгуудаар уулзалт, ажлууд зохион байгуулж "Мөсний баяр"-ын нээлтэд ч оролцож үг хэлсэн. Mөн Хөвсгөл аймагт кино театрын салбараа нээсэн нь сонгуулийг угтсан, тойрог услах ажил байх боломжтой гэгдэж байв. Гэсэн ч түүнийг нам нь "жийж", жагсаалт, тойрог аль алинд багтаагаагүй. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт холбогдож, асуудал одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА МАНАЙХААН ЗАЛУУХАН ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ОХИДОО НААДАХААСАА ХОЛ БАЙЛГААРАЙ ШУУД Л УГЛАДАГ НӨХӨР ГЭСЭН ШҮҮ ОДОО ИХ ХУРАЛ Ч ҮГҮЙ ЗАСУУЛСАН БУХ МЭТ БОЛЦОРСОН ЭНЭ НӨХӨР БАВАА ШАВААГАА ХИЙХ ГЭЭД Л ДОГШИН УЛААН САХИУС НЬ ДОГШИРЧИХСОН ЯВАА ШҮҮ ХЙИЛГЭЧИХЭВЭЭ
Энэ үл бүтэх луйварчинг шоронд нь оруулаачээ
Ийм заваан юмтай битгий хамтарч ажиллаач.
Болоо юм биш үү? Баярлаж бн
Яасан ч ханаж цаддаггүй, мөнхийн шун�##�тан нөхөр вэ? Энэ хорвоод мөнх юм гэж үгүйг мэддэг л байлтай.. "шун�##� ихэдвээс- шулам болдог" гэж ухаант дээдсийнхээ үгийг тунгаагаасай даа!!!!
Худлаадаа. Орлого хуваана гэж ёстой үгүй дээ. Хуучин машин өгөөд л бна биздээ наад хүн чинь
Маш шун�##�тай хүн гараа хөдөлгөөгүй Никээс төрсөн олигарх
Шун�##� нь хэзээ ч дуусахгүй б�##�иар бузарррр
За тэр бизнес хийхийг хэн ч хориглохгүй!!! Харин насанд хүрээгүй охидыг хүчиндэг чинь арай шүү!!! Ийм бузарын байж яааж болох юм бэ Анандбазар минь!!! Үнэн гэсэн шүү худлаа хэлэхээргүй эрхэмээс !!!
Худлаа гардаа
Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү . Утсаа ухаж тв харж хийх юмгүй харсан болгоноо хэмлэж байдаг хүн биш
Хөвсгөл аймаг удахгүй драммын театргүй болох бололтой, хөрөнгө оруул�##�т хийсэн гээд гарахгүй, тэгээд төрөөс хохирол байрыг нь авна.