Хүдрийн агууламжийн зөрүүнээс мөнгө унагасан гэх 3 дарга баривчлагдаж, Я.Өлзийболд ажилтайгаа танилцжээ

АТГ-ынхан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т 5-р сарын 27, 28, 29-нд буюу гурван өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
- Эхний өдөр Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг
- Хоёр дахь өдөр тус үйлдвэрийн дарга Г.Дугаржавыг
- Сүүлийн өдөр Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийг баривчилсан.
Баривчлагдаад 7, 8, 9 хоноцгоож байгаа бөгөөд 30 хоногийн хугацаатайгаар саатуулагдсан юм. Одоогоор тэднээс өөр хүн саатуулаагүй байгаа аж
Тэд гурвуулаа тус үйлдвэрийг төрд авснаас хойш томилогдож орж ирсэн дарга нар. Н.Батбаяр нь “Эрдэнэс Монгол”-оос томилогдож байсан. Харин Г.Дугаржав Т.Доржхандтай холбоо хамааралтай болж таарч буй юм.
-Төмрийн хүдэр хилээр гаргахдаа агууламжын зөрүүн дээр тоглолт хийж, мөнгө халааслажээ-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудыг их хэмжээний төмрийн хүдрийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргахыг удаа дараа оролдсон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй гэгдэв.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргах биш төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон гэх мэдээлэл байна. Үүнээсээ ашиг олж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгагдаж байж болзошгүй байна.
Тухайлбал, 56 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 52 хувьтай хэмээн гааль дээр мэдүүлэх замаар гаргасан. Хүдрийн агууламжын 4 хувийн зөрүүн дээр тоглолт хийж, мөнгө халаасласан гэсэн үг.
Ямартай ч АТГ гурван өдөр нэгжлэг хийхдээ дарга нарынх нь өрөөг битүүмжилж, бичиг баримт, комьютер зэргийг нь хураан авсан билээ.
-Төмрийн хүдэр гаргахад гарын үсэг зурдаг дарга нар баривчилгаанаас үлджээ-
Гэхдээ энд онцлоход, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Уул уурхай, технологийн хэлтсийн дарга Г.Хишигбаяр, н.Батцэнд гэсэн дарга нарыг саатуулах ажиллагаа тойроод өнгөрчээ.
Учир нь, төмрийн хүдрийг гаргахад гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнуудаар тэд хамгийн түрүүнд нэрлэгдэх учиртай аж.
Гэтэл Г.Хишигбаяр, өчигдөрхөн “Төмөрлөгийн үйлдвэр түүхэндээ байгаагүй ашиг, орлоготой ажиллалаа” хэмээн сонинд ярилцлага өгөөд сууж байх юм.
Түүний хувьд Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Дамдиннямын хүн гэгддэг. Үйлдвэр төрийн мэдэлд ирсний дараа түүний хоёр хүн хэлтсийн дарга, мэргэжилтнээр очсон. Сонирхолтой нь, дөрөвдүгээр сард өрнөсөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авахыг шаардсан жагсаалд оролцож, зохион байгуулалтын түвшинд манлайлж ажилласан гэдэг.
-Ч.Хүрэлбаатарын хүн гэгдэх Я.Өлзийболд очиж, ажилтайгаа танилцжээ-
Өдгөө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т шинэ дарга томилогджээ. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдыг удирдлагаар аваачсан байна. Түүнийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зүтгүүлж, томилуулсан гэж бичигдэж буй юм. Гэвч тэд яаманд хамт ажиллаж байсан намтартай л хүмүүс аж.
Шинэ дарга ажилтайгаа очиж танилцуутаа, буцаад Улаанбаатарт ирсэн сураг дуулдав.
Бид өмнө нь хүргэсэн Хэргийн мөрөөр: Шалгалтын баг очихтой зэрэгцэн Г.Дугаржав эмнэлэгт хэвтэх оролдлого хийгээд баривчлагджээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө энэ Батбаяр чин МХЕГ -ын ГУУХА ны дарга байхдаа баахан урт нэртэй хуулийн хүрээнд орсон ордуудыг хулгайч нартай хуйвалдаж баахан хулгайгаар алт ашиглаад ОН ынхаа байцаагч нар нь шаардлага тавингуут дарамталж баахан тэрбум хуссан даа.
Хүдрийн процёнт дээр ажилдаг явдал анхныг биш 20 гаруй жил хийж байгаа ажил шүү дээ эрдэнэтийг сайн шалгах хэрэгтэй дорлигжав гаргууд хийдэг байсан ер нь үе үеийн дарга нар хийдэг байсан шүү дээ
Бидний төрийн тогтолцоо буруу ПАРЛАМЕНТАА 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт хрэгтэй болсоон
ИДЭЭД Л УУГААЛ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХҮМҮҮС ВЭ? ХӨӨРХИЙ ШААЗГАЙ ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН МӨНГӨ ИЙНХҮҮ ХААГДЛАА ЯАНА ДАА ШААЗГАЙ МИНЬ Ч.ХҮРЭЛБААТАР ХҮЧТЭЙ ХЭВЭЭРЭЭ БАЙНА ЭНЭ ГӨЛӨГИЙГ МОНГОЛЫН ТӨР ДАРХАЛЖЭЭ БЫСДА
Хулгайч Хүрэлбаатарын төрөөс мөнгө гусдаг үндсэн схем нь төрийн өмчит компани руу удирдлагыг нь шахах...МАН хэзээ энэ Хүрэлбаатартай хариуцлага ярих юм бэ
Хүдрийн процёнт дээр ажилдаг явд�##� анхныг биш 20 гаруй жил хийж байгаа ажил шүү дээ эрдэнэтийг сайн ш�##�гах хэрэгтэй Дорлигжав Дэлгэрсайхан 2 гаргууд хийдэг байсан ер нь үе үеийн дарга нар хийдэг байсан шүү дээ.Одооч Дэлгэрсайхан хийсээр л байгаа.
Үнэн шуналтай хулгайч гичийнүүд юмаа ХӨРӨНГИЙ нь хураа шоронд хий дуракуудыг
Ид ид гөлөг шиг цадахаа мэдэхгүй идэцгээ!.Тэгээд хариуцлагаа хүлээж буцааж төл
Хотгор шанага уул уурхайн компаниудыг зайдагнаж бна идээд байж л байг үү
Душаржав гээд энэ луйварчин угаасаа хөгийн амьтан. 1990 ээд онд хувийн сургуульд сурсан ч төгсөж чадаагүй оюутан байхдаа Иусис сүмд явж Англи хэлтэй болсон этгээд. Өөр энэ тэнэгт боловсрол гэж байхгүй. МАХН гүйж харайж явсаар дарга нарийн цүнх барьж явсаар дарга болсон энэ тэнэг ажил хийж мэдэхгүй харин лйвар санй хийж чадна. Энэ тэнэгийн цаана зууны луйварчин Н.Энхбаяр байгаа биз өөр хэн байдаг юм.
Ard n Elbegdorj bgaa shuu haha
gaali yaj ajillasan bhuu tegeed
Эби төмрийн хүдэр зөөсөн гээд чих чих
Гангийн үйлдвэр барихын даваан дээр төр булааж авсан, одоо байгаа царайг нь хар