Путин баруунд цохилт өгөх улсуудад зэвсэг нийлүүлж болно гэж сүрдүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.06.05/ баруунаас Украин руу алсын тусгалтай зэвсэг нийлүүлж байгааг шүүмжилж, Москва баруун руу цохилт өгөх улсуудад мөн тийм зэвсэг нийлүүлж болно гэжээ.
Тэрбээр гадаадын хэвлэлүүдтэй хийсэн “ховор” тохиолдох хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлсэн байна.
Дайн эхэлснээс хойш барууны орнууд нийлүүлсэн зэвсгийг нь ашиглан Украин ОХУ-ын газар нутагт цохилт өгөхийг эсэргүүцсээр ирсэн. Тэгвэл одоо барууны хэд хэдэн удирдагч үүнийг зөвшөөрөх болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нар зэвсгээр нь ОХУ-ын нутаг дэвсгэр дэх зэвсгийн байгууламжид агаарын цохилт өгөхийг зөвшөөрнө хэмээсэн.
Хамгийн чухал нь Макрон, Шольц хоёрыг ингэж хэлсний дараа эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан АНУ хүртэл хэсэг хугацааны дараа Украинд хязгаарлагдмал зөвшөөрөл өгсөн юм.
Путин үүнийг шүүмжилж “Хэрвээ хэн нэгэн дайны бүсэд ийм зэвсэг нийлүүлж, манай нутаг дэвсгэр рүү довтлон, бидэнд асуудал үүсгэх боломжтой гэж үзэж байгаа бол бид яагаад дэлхийн бусад нутгуудад ижил төрлийн зэвсэг нийлүүлэх эрхгүй гэж? Ингэснээр эдгээр орнуудын (барууны) эмзэг байгууламжууд агаарын цохилтод өртөнө” хэмээжээ.
Гэхдээ тэрбээр ОХУ нь НАТО-руу халдахаар бэлдэж байгаа гэх таамаглалыг үгүйсгэсэн байна.
Эх сурвалж: Yahoo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүрдүүлэг ч биш байхоо. Өдөөд байв�##� сөдөөд л өгөх нь дамжиггүй.
КГБ-гийн ногоон м�##�гайтай, ногоон нүдтэй, ногоон цар айтай энэ муу гөлөг л бүх дэлхийн дайн дэгдээх нь дээ!
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! АМА ТААТ САРМАГЧИН !
Hoid Solongos ba Iranaas zevseg guidag orsuud busad ulsiudad modon boroihoonuud ilgeej baruuniig esreg zevsegleheer boljee!
Оркуудын хаан
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! АМА ТААТ НОВШИЙН САРМАГЧИН !
Монгол 2 дахь "ухраан"-болох ёсгүй, ан-гээч барууны �######� долоогчид Оростой мууд�##�цаж бүх Монгол эрс "хугацаагүй"-цэргийн �##�батай болж болохгүй,эд муусайнуудын өмнөөс үхэж дуусах ёсгүй
Mongol tcergiin albaa 3 jil bolog
Garchigaa zuv uguuchee. Surduuleg bish anhaaruulga gemeer yum.