Гадаад мэдээДЭЛХИЙ

Ангараг дээр хүн буулгах пуужингийн дөрөв дэх туршилт амжилт оллоо

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компанийн Starship нэртэй аварга пуужинг өмнө нь гурван удаа туршихад амжилттай газардаж чадалгүй дэлбэрч байсан.

Тэгвэл Ангараг дээр хүн буулгах зорилготой бүтээсэн тус пуужингийн дөрөв дэх туршилт амжилт олжээ.

Starship пүрэв гарагт /2024.06.06/ АНУ-ын Техас мужаас хөөрч 65 минутын дараа Энэтхэгийн далайд амжилттай газардсан байна. Маск хэлэхдээ “SpaceX” энэ жилдээ багтааж тус пуужинг дор хаяж зургаан удаа туршина гэсэн юм.

НАСА-гаас Starship-ийг саран дээр хүн буулгахад ашиглах зорилготой байгаа тул аюулгүй гэдгийг нь батлах туршилтууд нэмж хийхийг шаардаж буй.

120 метр гаруй өндөртэй энэхүү пуужингийн систем нь Super Heavy пуужин дээр суурилуулсан Starship хөлгөөс бүрддэг юм. Тус пуужингийн систем пүрэв гарагийн 07:50 минутад хөөрч (Техасын цагаар) Super Heavy пуужин 74 км-ийн өндөрт Starship-ээс салжээ.

Super Heavy пуужин Мексикийн буланд далайд газардсан байна. Харин Starship цаашид хөөрч 200 км-ийн өндөрт 25,750 км/цаг хурдтай Энэтхэгийн далай руу нисэж, газардсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button