Гадаад мэдээДЭЛХИЙ

Олны өмнө гардаггүй Путиний хоёр охин эдийн засгийн форумд оролцов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охид олны өмнө нэг их гараад байдаггүй. Тэгвэл тэд өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн форумд оролцсон байна.

30 гаруй жил гэр бүл байсан ч 2013 онд салсан Путин, Людмила нар Мариа Воронцова, Катерина Тихонова нэртэй хоёр охинтой гэгддэг.

Путин өмнө нь өөрийгөө охидтой, тэд шинжлэх ухаан болон боловсролын салбарт ажилладаг мөн ач зээтэй гэж ярьж байсан. Гэхдээ тэрбээр хэзээ ч охидынхоо нэрийг дурдаж байгаагүй юм.

Катерина Тихонова, зургийн эх сурвалж: CNN

Технологийн компанийн захирал болох Тихонова пүрэв гарагт /2024.06.06/ цэргийн аж үйлдвэрийн цогцолборт технологийн тусгаар тогтнолыг хангах талаар илтгэл тавьсан байна.

Орос-Украины дайн 2022 онд эхэлсний дараа барууны улс орнууд ОХУ-ын Батлан хамгаалах яамыг дэмжсэн гэх шалтгаанаар Тихоновад хоригт оруулж байсан.

Харин Воронцова баасан гарагт /2024.06.07/ биотехнологи болон био үйлдвэрлэл дэх инновацын талаар ярьжээ. Дотоод шүүрлийн эмч тэрбээр ОХУ-ын шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн гишүүн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2024 22:00

Putinii ohiduud bish oor hunii huuhduud gee biz dee tiim bolood salsan shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button