УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УОК-ын даргын амиа хоохойлсон хариулт

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр, "Улаанбаатар үерт бэлэн байгаа эсэхэд хэн ч баталгаа өгөхгүй" хэмээжээ.

Тодруулбал, "Хаана, ямар үер буух нь тодорхойгүй. Далан суваг, шуудуу нь хангалтгүй цаг үед баталгаа өгөх ямар ч боломжгүй. Энэ бол гэнэтийн болдог зүйл. Мэргэжлийн байгууллагаас хэдэн өдрийн өмнө сэргийлэх мэдээ өгсөөр байхад өөрсдийгөө эрсдэлээс  хамгаалж, үр хүүхдээ авч явахгүй байх, машин тэргээ суулгахгүй байх нь хувь хүний  хариуцлагатай холбоотой" гэсэн байна.

Нэг ёсондоо тэр "Үерийн эрсдэл дахин гарахад дарга нар хариуцлага хүлээхгүй, иргэдийн өөрсдийнх нь хохь" гээд хэлчихсэнтэй агаар нэг.

Атал өнгөрсөн зуны үерийн гамшиг нийслэлчүүдэд том сургамж болсон.

Тухайн эрсдэлтэй бүсүүдэд төсөв хөрөнгөө хуваарилж байгаад үерийн далан, суваг шуудуугаа ухаад бэлтгэсэн байх учиртай биш юм уу. Хангалттай ч хугацаа өнгөрлөө. Гэтэл бэлэн байгаа эсэхэд баталгаа өгөхгүй гэж хариулж байгаа нь хэр зохимжтой вэ. Тэр тусмаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх учиртай УОК-ийг толгойлж буй хүн.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN
6 сар 14, 2024 18:05

UG N BOL ZUVLDUU....UER USNII BOLOOD BAIGALIIN DAVAGDASHGUI HUCHIND HUN HUMUUS UURD L DIILJ YLAAGUILDEE...HARIN ZUGEER HIIJ BGAA AJLAA L HELEHNLSHUU....BAIGALIIN HUULIIG HEN CH DAVAAGUISHDEE....

Зочин
Зочин
6 сар 15, 2024 00:53

Иргэд үерийн аман дээр буучаад хөөгөөд байхад нүүдэггүй ш тээ. Юм болгонд төр буруутай гэж юу байхав дээ, хувь хүний ухамсар бас хэрэгтэй ш тээ

Ард үмэн
Ард үмэн
6 сар 15, 2024 10:17

Энэ яс баригч хужаагийн шээсийг хурдан �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button