Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Батлан хамгаалах яамны цэвэрлэгээг үргэлжлүүлж, хамаатнаа томиллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын салбарт явуулж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлж даваа гарагт /2024.06.17/ дөрвөн дэд сайдыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Үүний дараа Путин өөрийн хамаатны хүнээ нэг албан тушаалд нь томилсон байна. Тавдугаар сарын эхээр тав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Путин Батлан хамгаалахын салбартаа цэвэрлэгээ эхлүүлсэн юм.

Даваа гарагийн шийдвэрээр тэр Батлан хамгаалахын дэд сайдууд болох Николай Панков, Руслан Цаликов, Татьяна Шевцова, Павел Попов нарыг огцруулж оронд нь өөрийн хамаатан Анна Цивилеваг томилжээ.

Талийгаач үеэлийнх нь охин болох Цивилева цэргийн алба хаагчдад үзүүлэх нийгэм, орон сууцны дэмжлэгийг сайжруулах тал дээр ажиллах юм. Түүний нөхөр Сергей Цивилева нь ОХУ-ын Эрчим хүчний сайд.

Өмнө нь Цилилеваг Украины дайнд байлдаж буй цэргүүдийг дэмжих төрийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан.

Түүнээс гадна Сангийн тэргүүн дэд сайд байсан Леонид Горниныг Батлан хамгаалахын тэргүүн дэд сайдын албан тушаалд томилжээ. Горнины гол үүрэг бол “санхүүгийн урсгалын ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах” гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 18, 2024 13:53

Hу и что

Зочин
Зочин
6 сар 18, 2024 14:03

ноёрхол тогтоож байдаг шүү

Саша Сага
Саша Сага
6 сар 18, 2024 19:42

За за ер нь дайн дуусах т�##�даа болжээ. Оросын армийг цэргийн бус Путлерийн хамаатнууд гартаа авчээ..Гитлёр амиа хорлохдоо бэлдэж байсан түүх санагдаж байна..төстэй л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button