Путинийг Ким Жон Ун тэврэн угтаж авч айлчлал эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагаас /2024.06.18/ лхагвад /2024.06.19/ шилжих шөнө Хойд Солонгост газардсан байна. Энэ нь Путин сүүлийн 24 жилд анхны удаа тус улсад айлчилж буй тохиолдол юм.
Путин Пёнян хотод газардахад БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун угтаж авчээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр хоёр улсын удирдагчид өнөөдөр уулзаж стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж магадгүй.
“ТАСС” агентлаг мэдээлснээр Путиныг дагалдан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нар явж байгаа аж.
Айлчлалаасаа өмнө Путин Хойд Солонгосын төрийн хэвлэлд бичвэр нийтлүүлсэн юм. Тус нийтлэлд Москва, Пёнян хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар олон улсын хориг арга хэмжээг тойрч гарна гэжээ.
Путин хоёр улс хамтарч барууны хяналтад байдаггүй худалдаа, харилцан тооцоо хийх өөр системийг хөгжүүлж, нэг талын болон хууль бус арга хэмжээг эсэргүүцнэ хэмээсэн юм.
Хойд Солонгос цөмийн зэвсэг болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрийнхөө улмаас НҮБ-ын хоригт орсон байдаг. Харин 2022 онд ОХУ Украин руу түрэмгийлж дайн эхлүүлснийхээ хариуд барууны орнуудаас хориг сонссон.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фашист Путин Аугаа их Орос орныг өчүүхэн болтол жижигрүүлж, Хятад Солонгос Вьетнам бүр Африкийн орнуудын өмнө сөгдөн мөргөдөг болголоо !
Дэлхийн дарангуйлагч Амеркийг чөтгөртөй нийлж байгаад ч гэсэн дарж авах нь дэлхийн улс түмэнд хэрэгтэй
Буруу зүг рүү хуцаад байна. М�##� эмнэлэг дээр очиж тариулах, г�##�зуугийн вирус зөөлрүүлэх эм олж уу. Өвчин чинь хүндэрнэ шүү!
Горьдов оо. Оросууд з�##�уу бандийн гараар могой бариулж хотуудыг газрын хөрснөөс арчуулах байх даа
Орос УМАРД Солонгос Хятад улсууд үгүй бол Монгол Амeрикийн боол болно
Орос хятадын нөлөө 5 тивийг хамарч атгын чинээ газар нутагтай АНУ амыг хардаг боол улсууд нь чичирч байна бус уу
Зочи гуай АНУ Украйныгараар цэцэг бариулж байгаа юмуу