Танд хэрэгтэй: Шимтгэлгүй, хурдан, нэг дор бүгдийг багтаасан DiGi Pay апп-ыг танилцуулъя

ХААН банкнаас цахим төлбөр тооцооны DiGi Pay шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд буй талаар та мэдсэн үү?
Шилжүүлэг хийх, төлбөр төлөх бүр л амар болж байна. Банкны аппликейшн бий л дээ. Гэхдээ шимтгэлтэй. Мөн заавал дансны дугаарыг нь бичдэг. Мобайл банк анх нэвтэрч байсантай харьцуулахад энэ хурдтай, амар. Гэвч үүнийг илүү хөнгөвчилсөн DiGi Pay-ийг санал болгож байна.
DiGi Pay аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад, бүртгүүлэх юм. Бүртгүүлэх нь их хялбар. Ердөө ХААН банкны аппликейшндээ нэвтэрдэг нэр, нууц үгээ оруулахад хангалттай. Ингээд та өөрийн хүссэн нэрээр “DiGi Tag” үүсгэнэ. Хэрэглэгч бүрийн DiGi таг давтагдахгүй. Тэгээд банкны картаа холбоно (бараг л автоматаар холбогдоно). Ингээд л болоо, гүйлгээ илүү хурдан бас шимтгэлгүй хийгдэх болно.
Яагаад илүү хурдан гэж?
Учир нь дансны дугаарыг нэгд нэггүй бичих шаардлагагүй.
Бусад хэрэглэгч нар таны адил DiGi Tag үүсгэсэн бол тэр нэрээр нь л шилжүүлчихнэ.
Эсвэл гар утасны дугаараар нь (contact list дэх) шилжүүлж ч болно. Мөн түүнчлэн, шилжүүлэг хийх хүнийхээ DiGiPay-ийн QR кодыг уншуулчих ч боломжтой.
Нэг ёсондоо гүйлгээг товч дарах төдийд гурван өөр хялбар аргаар хийж болж байна.
Дээр нь, 100 мянган төгрөг хүртэлх гүйлгээнд пин код шаардахгүй гэхээр бүр ч хурдан болж байгаа биз?
Зөвхөн нүд ирмэх зуур гүйлгээ хийгээд зогсохгүй. Учир нь...
Нэгт, шимтгэл байхгүй. Банкны аппликейшн ашиглахад шимтгэл авдаг шүү дээ. DiGi Pay тэгэхгүй.
Хоёрт, тогтмол төлдөг төлбөрүүдээ холбож болно. Ингэснээр та сар бүр төлдөг төлөлтүүдээ мартчих вий, хоцроочих вий гэж санаа зовох хэрэггүй. Холбочихсон болохоор тогтмол хугацаанд, автоматаар, DiGi Pay таны өмнөөс төлчихнө.
Гуравт, DiGi Pay өдөр ирэх бүр хөгжиж байгаа бөгөөд нийтлэг хэрэглээний апп-уудыг эгнээндээ нэгтгээд байна.
Тухайлбал, Ub Cab. Таксины төлбөрөө DiGi Pay-ээрээ төлчхөж болох нь. Одоогийн байдлаар Stora, TicketMN, Zary, UBEats, MyGmobile, Bus Ticket, Assistant апп-ууд DiGiPay-д нэгдээд буй юм. Удахгүй үүгээр дамжуулан гар утасны нэгж, датагаа ч авч болдог болно.
Дөрөвт, өөрт ирсэн нэхэмжлэлүүдээ DiGi Pay-ийн нүүрэн хэсэг дэх цэсээр дамжуулан харж, хянах боломжтой.
Дээр нь урамшуулалтай
DiGi Pay аппликейшнд “Лоялти” гэдэг үндсэн цэс бий. Энд цаашид эдлэх хөнгөлөлт болон урамшууллын аяны мэдээллүүд байх юм.
Одоогийн байдлаар зургадугаар сарын 30 хүртэл DiGi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple брэндийн бүтээгдэхүүн хожих урамшуулалт аян зарлаад байгаа аж.
Тодруулбал, шинээр бүртгүүлсэн нийт хэрэглэгч дундаас 15-ыг тодруулж, дараах бэлгээр урамшуулах юм байна: • MacBook 3 ширхэг• IPhone 15 pro – 3 ширхэг• Playstation 5 – 3 ширхэг• Airpod pro – 3 ширхэг• iPad pro – 3 ширхэг.
Тохирлын эздийг долдугаар сарын 3-ны өдөр Khan BankФэйсбүүк хуудсаар шууд дамжуулж, тодруулна. Та тохирлын эрхээ DiGi Pay аппликейшн дэх “Лоялти” цэсээр хянаарай.
DiGi Pay нь өөрийн хүссэн өнгө, загвараар өөрчлөх, царай ба хурууны хээ гэх мэт биометрик мэдээллээрээ нэвтрэх зэрэг өөр олон боломжийг танд олгож байна.
ХААН банкны хэрэглэгч та доорх QR кодыг уншуулан, DiGiPay-ийн хэрэглэгчдийн эгнээнд нэгдээрэй.

М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.