Сонгууль-2024

Эрүүл мэндийн шалтгаантай, баривчлагдсан, саатуулагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрх болон сонгууль өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-оос мэдээлэл өгсөн.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зургадугаар сарын 27-нд 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулна

Эндээс онцлоход, ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.

Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

Мөн бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button