АНУ-ын шүүх Хондурасын ерөнхийлөгч асанд 45 жилийн хорих ял оноолоо
АНУ-ын шүүх лхагва гарагт /2024.06.26/ Хондурасын ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг хар тамхины хэргээр 45 жилээр хорих, 8 сая ам.долларын торгууль тавих ял оноосон байна.
Тэрбээр өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж, лхагва гарагт яллах тогтоолыг уншиж байх үед ч гэсэн энэхүү байр сууриа хадгалан “буруу, үндэслэлгүй” яллагдаж байна гэж хэлжээ.
АНУ-ын Хууль зүйн яам 2022 онд түүнийг хар тамхи, галт зэвсгийн наймаатай холбоо бүхий гурван хэрэгт буруутгаж байсан юм. Үүний дараа Хондурас улс түүнийг АНУ-д шилжүүлж өгсөн байна.
Прокурорууд 55 настай Эрнандесийг төрийн эрх барьж байхдаа Хондурасаар дамжуулан 400 гаруй тонн кокэйн АНУ-руу зөөвөрлөхөд оролцсон гэж үзсэн юм.
Үүнийхээ хариуд авсан олон сая ам.доллароо тэр улс төрийн карьераа өсгөхөд ашигласан гэж АНУ-ын прокурорууд буруутгасан байна.
АНУ-ын Хууль зүйн яам Эрнандесийг 2014-2022 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн хүрээлэл дэх хар тамхины наймаачдыг хамгаалж, баяжуулсан гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны орны ерөнхийлөгчийг гүтгэж байгаад ялгадаг болох нь ээ.Урьд нь шууд цэрэг зэвсгийн хүчээр дайраад эзлээд алаад хядаад дуусгадаг байсан . Одоо зүгээр сүр данзан болчихжээ. АНУ гэж цагаачдын орон.Нэг задарвал тэнд монгол гэсэн нэр томьёо үүсэх магадлалтай.
. Энэ АНУ бусад улсын хүнийг ялладаг ямар зэвүүн байнаа. Алив Монголын дээд шүүх энэ хүнийг 3 жилийн хугацаанд хорих ял өгөөд аваад ирээ. 1.5 жилийн эдлүүлээд суллаад явуулья