Гадаад мэдээДЭЛХИЙ

AFP: Авлига, эдийн засгийн байдалдаа бухимдсан монголчууд сонгуулиа өгч байна

Францын “AFP” агентлаг УИХ-ын ээлжит сонгуулийн тухай нийтлэл бичсэнээс орчуулж хүргэе.


Монголчууд баасан гарагт /2024.06.28/ парламентын сонгуульд санал өгч эхэлсэн. Авлига болон эдийн засгийн байдалд олон нийтийн бухимдал гүнзгийрч буйг үл хамааран эрх баригч нам ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм.

3.4 сая хүн амтай, өргөн уудам газар нутаг бүхий автократ БНХАУ, ОХУ хоёрын хооронд оршдог энэ улсад сонгогчид парламентын 126 гишүүнээ сонгох ардчилсан эрхээ эдэлж байна.

Сонгууль өглөөний 07:00 цагт эхэлж, оройн 22:00 цагт дуусна. 36 настай, дөрөв кассчин Ц.Дуламсүрэн сонгууль түүнд  "үнэхээр дэмжихийг хүссэн нэр дэвшигчдэд эрх мэдэл өгөх боломж" олгож байгаа тухай “AFP” агентлагт ярилаа.

"Би хууль тогтоогчид илүү их дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэлийн салбарт залуучуудад зориулсан олон ажлын байр бий болгоосой гэж хүсэж байна" гэж тэрбээр Улаанбаатар хотын захын эмнэлэг дэх санал хураалтын байрны гадаа хэлэв

Шинжээчид тус улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн удирддаг Монгол Ардын Нам 2016 оноос хойш эдэлж буй олонхын суудлаа хадгалж, эрдэс баялгийн арвин нөөцтэй Монголыг дахин дөрвөн жил удирдах төлөвтэй байна гэж үзэж буй.

Гэвч олон нийтийн дунд авлига газар авч, амьжиргааны өртөг нэмэгдэн, хүн амын бараг хоёр хүрээгүйг бүрдүүлдэг залуучуудад боломж бололцоо муу байна гэх гүн гүнзгий бухимдалтай үүссэн байгаа юм.

Мөн нүүрсний олборлолтод тулгуурлан арван жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн өсөлтийн үр шимийг чинээлэг иргэд хуваан хүртсэн гэсэн нийтлэг бодол бий.

Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй хэдий ч автомат санал тоолох системийн ачаар урьдчилсан дүн хэдхэн цагийн дотор гарах төлөвтэй байна.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2024 12:42

МАН ын өлөнгүүд авилг�##�ыг аргагүй л хөгжүүлсэн бус уу

Холбоотой мэдээ

Back to top button