Нийгмийн

“Гэрлийн бохирдолтой холбоотой судалгаа манай улсад байдаггүй”

Бидний мэддэгээр бол бохирдол гэх үгийг Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, орчны бохирдол зэрэг холбооснуудаар л ойлгодог байсан.  

Бидний өдөр тутмын амьдралд гэрэл бол хамгийн чухал зүйлсүүдийн нэг билээ. Хүн төрөлхтөний хувьд нараар баримжаалж бүхий л ажлаа амжуулж, хөдөлмөрлөдөг байсан бол одоо үед цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар өөрийн хүссэн цагт, хүссэн зүйлээ хийх боломжийг олгодог болсон билээ. 

Бидний амьдралд хамгийн ойр байдаг хэр нь хүмүүсийн тэр болгон сонсож байгаагүй бохирдлын нэг бол Light pollution буюу гэрлийн бохирдол юм. Гэрлийн бохирдол нь ихэвчлэн суурин том хотууд үүсдэг байна. 

International Dark-Sky Association байгууллагын гаргасан тооцооллоор дэлхийн хүн амын оршин суудаг нийт орон зайн 80 орчим хувь гэрлийн бохирдолд нэрвэгджээ.

Тус байгууллага саяхан “Darkest Countries 2024” хэмээх судалгааны тайлангаа танилцуулсан байна. Уг тайланд дэлхийн 227 улс орон, бүс нутгийг иргэдийнх нь гэрлийн бохирдолд автсан байдлаар эрэмбэлжээ.

Монгол улс энэ жагсаалтад 0.006 Radiance Average үзүүлэлтээр сүүлээсээ 7 дугаарт жагссан байна.

Хамгийн их гэрлийн бохирдолтой 10 улс орон:

  • Ватикан 108.02
  • Монако 80.834
  • Макао 60.655
  • Бахрейн 48.796
  • Сингапур 43.994
  • Гибралтар 20.106
  • Хонконг 16.435
  • Катар 14.887
  • Мальта 12.815
  • Сан Марино 11.609

Хамгийн бага гэрлийн бохирдолтой 15 улс орон:

  • Ниуэ 0
  • Төв Африкийн БНУ 0.001
  • Өмнөд Судан 0.002
  • Тувалу 0.003
  • Сомали 0.003
  • Фолклэндын арлууд 0.004
  • Токелау 0.005
  • Эритрей 0.005
  • Мавритани 0.005
  • Чад 0.005
  • Нижер 0.005
  • Мадагаскар 0.005
  • Монгол 0.006
  • Соломоны арлууд 0.007
  • Мали 0.007

Энэ талаар шинжээч Т.Дэлгэр “Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд гэрлийн бохирдолд өртөж буй улс орнуудын тоонд багтдаг байна. Ялангуяа хотын төв хэсэг болон 3,4-р хороолол орчмоор гэрэлтүүлэг ихтэй сурталчилгааны самбар болон 24 цагийн үйлчилгээний газруудаас болж шөнийн цагт хиймэл гэрэлтүүлгийн хэмжээ хэтэрч орчин тойрны хүмүүст ихээхэн нөлөөлдөг байна. 

Дэлхий дахинд томоохон асуудал болоод буй гэрлийн бохирдолтой холбоотой судалгаа манай улсад харин байдаггүй. Тиймээс байгаль орчин, уур амьсгал, цаашлаад сэтгэлзүйн асуудалд ч нөлөө үзүүлж буй энэ төрлийн бохирдлын тухай судалгаа шинжилгээг хийх нь зайлшгүй шаардлагатай болоод байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button