Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын сонгуулийн эхний шатанд Макроны нам ялагдав

Зургаадугаар сарын дундуур Европын холбооны парламентын сонгууль болсон. Тус сонгуульд Европын холбооны гишүүн орнуудын намууд өрсөлддөг билээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нам нь ЕХ-ны сонгуульд муу үр дүн үзүүлсэн тул парламентаа тарааж, улсдаа ээлжит бус сонгууль явуулах болсон юм.

Макроны энэхүү алхам нь түүний намыг эрх баригч байр сууриа алдахад хүргэж магадгүй эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байсан.

Тэгвэл Францын парламентын ээлжит бус сонгуулийн эхний шат ням гарагт /2024.06.30/ явагджээ.

Тус санал хураалтад шинжээчдийн таамаглаж байснаар Марин Ле Пенээр ахлуулсан “National Rally” нам ялалт байгуулсан гэх үр дүн сонгуулийн төгсгөлд явуулсан санал хураалтаар гарсан байна.

“Ispos”, “Ifop”, “OpinionWay”, “Elabe” байгууллагуудын явуулсан санал асуулгаар харвал “National Rally” 34 хувийн санал авчээ.

Энэ нь Макроны хувьд томоохон ухралт юм. “National Rally” намын санал зүүний болон төвийн үзэлтэй өрсөлдөгч намуудаас илүүрхжээ. Тухайлбал Макроны “Together” нэртэй намуудын эвсэл 20.5-23 хувийн санал авах магадлалтай байна.

Харин зүүний үзэлтэй намуудын эвсэл болох “New Popular Front” 29 хувийн санал авчээ. Сонгуулийн хоёр дахь шат ирэх ням гарагт /2024.07.07/ болно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2024 11:42

Нэг гоомоо д�##�д орждээ

Холбоотой мэдээ

Back to top button