Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хойд солонгосчууд Ким Жон Уны зурагтай энгэрийн тэмдэг зүүж эхэллээ

Хойд Солонгосын төрийн албан тушаалтнууд Ким Жон Уны зурагтай энгэрийн тэмдэг зүүх болсон байна.

Тус улсын төрийн өмчит телевиз ням гарагт /2024.06.30/ нийтэлсэн зургууд дээр эрх баригчид анхны удаа түүний зурагтай энгэрийн тэмдэг зүүсэн байсан нь буужээ.

Зургийн: CNA

Албан тушаалтнууд Солонгосын Хөдөлмөрчдийн намын 8-р төв хорооны жилийн эхний хагасын үйл ажиллагааг дүгнэх уулзалтын үеэр албан тушаалтнууд тэрхүү тэмдгийг зүүсэн байна.

Хойд Солонгосын хэвлэл Ким Жон Уны зурагтай энгэрийн тэмдгийг албан тушаалтнууд зүүж байгаа зургийг нийтэлсэн нь түүнийг аав Ким Жон Ил, өвөө Ким Ил Сун нартай ижил статустай гэдгийг харуулах зорилготой гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Зургийн эх сурвалж: Reddit

Тус улсынд Ким Жон Ил болон Ким Ил Суны зураг бүхий энгэрийн тэмдгийг зүүдэг байна. Ийм учраас Ким Жон Уны зургийг энгэрийн тэмдэг дээр хэвлэснээр түүнийг БНАСАУ-ын өмнөх удирдагчидтай ижил статусынх гэдгийг харуулах гэж оролдож байгаа аж.

Дөрөвдүгээр сард Хойд Солонгосын төрийн өмчит телевиз Ким Жон Уныг нөхөрсөг эцэг, агуу удирдагч хэмээн магтан дуулсан суртал ухуулгын дуу гаргасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button