Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт жигд бус байна

БНХАУ удаашраад буй эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд үйлдвэрлэлийн салбартаа анхаарах болсон. Үүний тулд тус улс төрийн өмчит томоохон үйлдвэрлэлүүддээ олгох татаасаа нэмэгдүүлсэн юм.

Тэгвэл хувийн хэмжүүрээс харвал БНХАУ-ын хувийн өмчийн компаниудын үйлдвэрлэл сүүлийн гурван жил хамгийн хурдацтай өсжээ. Энэ нь дотоод болон гадаадад Хятад барааны эрэлт сайн байгааг харууллаа.

Хувийн компаниудын үйлдвэрлэлийн өсөлт өндөр байгаа бол төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийн хувьд нөхцөл байдал өөр байгаа юм.

Ням гарагт /2024.06.30/ нийтлэгдсэн засгийн газрын тоо баримт томоохон төрийн өмчит үйлдвэрлэгчид дунд агшилт ажиглагджээ. Тус статистик дэлхийн хоёр дахь том эдийн засгийн сэргэлт жигд бус байгааг харуулж байна.

“S&P Global”-ийн гаргасан “Caixin”-ийн үйлдвэрлэлийн худалдан авагчдын менежерүүдийн индекс (PMI) зургаадугаар сард 51.7-аас 51.8 болж өсжээ. Энэ нь мэргэжилтнүүдийн тооцоолсноос давсан үзүүлэлт байснаас гадна зургаа дахь удаагаа дараалан өссөн амжилт байв.

Гэвч тус хэмжүүр нь БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны хэмжүүртэй зөрчилдөж буй. Тус товчооноос гаргасан статистикаар бол зургаадугаар сард PMI 49.5 гарч тавдугаар сарынхаас өөрчлөгдөөгүй аж.

PMI бол эдийн засгийн үйл ажиллагааг харуулдаг үзүүлэлт юм. Тус хэмжүүр 50-аас гарвал өсөлт, түүнээс доош байвал агшилтыг илтгэдэг байна.

“Caixin” болон албан ёсны PMI-ийн зөрөлдөөн тавдугаар сараас хойш гүнзгийрч байгаа нь тэдгээр хэмжүүрүүдийн хамарч буй салбаруудтай холбоотой байх магадлалтай гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид мэдэгджээ.

Тухайлбал “Caixin”-ий индекс нь илүү экспорт талдаа, хэрэглэгчидтэй холбоо бүхий компаниудыг хамардаг. Харин Үндэсний статистикийн товчооны PMI ган, цемент, химийн бодис гэх мэт материал үйлдвэрлэдэг компаниудыг илүү хамруулдаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button