Сурвалжилга

Бөхийн гал: О.Хангай, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд "Сүүж" уулын хормойд бэлтгэлээ базааж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд зургаан хоног үлдээд байна. 

Эргээд бодохоор өмнө жилийн наадмаас хойш жилийн 355 хоног аль хэдийнэ улирсан байна. Цаг хугацаа гэж ийм л хурдан бас чимээгүй. Ийнхүү наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртохын хэрээр хэний хүү түрүүлж, хэн гээч харваач цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн мэргэн олон таамаг дэвшүүлэн суугаа биз ээ.

Үндэсний их баяр наадмын өмнө аймаг аймгийн бөхчүүд гал болон нэгдэж наадмын бэлтгэлдээ гардаг билээ. Тиймээс бид наадмын өмнөх хүлээлт дүүрэн энэ өдрүүдэд уншигчдадаа зориулан бөхийн галаас сурвалжилга бэлтгэн хүргэхээр төлөвлөж, Төв аймгийн Баянчандмань сумын Сүүж уулын хормойд наадмынхаа бэлтгэлд гараад буй "Ховд" бөхийн дэвжээг зорилоо.

Биднийг очиход өглөөний 11 цаг 30 минут болж байв. Сорилго болж байна уу даа гэж бодтол олон бөхчүүд цуглачихсан энд тэндгүй өөр өөрийн гэсэн үүрэгт ажлаа хийж байгаа харагдана. Илүү дөхөөд очтол, Ховд аймгийн Чандмань сумын улс аймгийн цолтой бөхчүүд ойн киноны зураг авалтад ороод ид бужигнаж байсан нь тэр аж.

Өнөө жил Сүүж уулын хормойд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нараар ахлуулсан Ховд аймгийн “Ховд бөхийн дэвжээ”, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээ, Б.Батгэрэл, Р.Лувсанпүрэв багш нар болон улсын начин Б.Эрдэнэхүүгээр ахлуулсан Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээ, улсын начин Ж.Оргилоор ахлуулсан Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороо, улсын начин Б.Адьяахүү "Аварга" дээд сургуулийн шавь нартайгаа гээд зургаан гал  бэлтгэлээ хийж байна.

Сүүлийн өдрүүдэд Монгол орон даяар бороошсон нь газрын өнгийг сэргээжээ. Сүүж уул хэдийнэ ногоорч, хөлийн тоос шороо ч дарагдсан харагдав.  Биднийг очиход улсын заан Ч.Батзоригоор ахлуулсан Ховд бөхийн дэвжээнийхэн оройны бэлтгэлээ хийж харагдав. Ховд бөхийн дэвжээ Д.Мягмар зааны үеэс эхлэн Сүүж уулын амралтанд наадмын бэлтгэлдээ гарах болсон байна. “Анх Сүүж ууланд амралт байгуулагдаж эхлэхэд л Д.Мягмар заан бэлтгэлдээ гарч эхэлсэн гэдэг. Түүнээс хойш Дүгэр заан, Бямбаа багш, Ц.Мягмарсүрэн заан, Ч.Батзориг заан, Т.Амартүвшин харцага гээд бүгд л энэ газарт бэлтгэлээ хийн улсын цолондоо хүрсэн дээ” гэж улсын заан Ч.Батзориг хуучилсан юм.

-Бөхийн гал хүн ихтэй, бужигнасан байдалтай байна. Бэлтгэлээс онцгой зүйл болж байгаа бололтой?

-Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ой болох гэж байгаа. Энэ сум бол маш сайхан өвөрмөц тогтоцтой, олон сайхан хүчтэн төрсөн сум. Үүнтэй холбоотойгоор 15-80 нас хүртэлх насны бөхчүүд өнөөдөр энэ ууланд ирчихсэн байж байгаа нь энэ юм.

-“Ховд” бөхийн дэвжээ байгуулагдаад 18 жил болж байна-

-Наадмын бэлтгэл сайхан уу. Бэлтгэлдээ гарч ирээд хэр удаж байна?

-Манай дэвжээнээс 120 бөх зургаадугаар сарын 17-нд наадмын бэлтгэлдээ орсон. Тухайн 120 бөхийн 50 гаруй нь залгамж халаа бөхчүүд, мөн Улсын аварга О.Хангай, Улсын Заан Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ хийж байна. Бусад нь бол аймаг, цэрэг, улсын цолтой бөхчүүд байна даа. Хүүхдүүдийн бэлтгэл сургуулилт дажгүй, сайн байгаа.

Энэ зун бол хур бороотой, нар хур тэгширсэн сайхан болж байна. Манай энд олон аймгийн бөхчүүд гал болж гардаг юм л даа. Манай Ховд бөхийн дэвжээ энэ жил 120 гаруй бөхчүүдтэй бэлтгэлээ эхэлсэн. Харин аймагт барилдах бөхчүүд нь өнөөдрөөс буугаад эхэлж л байна даа.

-"Ховд" дэвжээний үүх түүхээс та яриач. Анх хэдэн онд энэ дэвжээг үүсгэн байгуулж байсан бол?

“Ховд” бөхийн дэвжээ байгуулагдаад 18 жил болж байна.

-Ховд бөхийн дэвжээнээс төрөн гарсан улсын томоохон цолтой бөхчүүд гэвэл?

-Манай Ховд бөхийн дэвжээнээс төрсөн олон сайхан хүчтэнүүд байгаа.

1940 оны Улсын баяр наадамд Ховд аймгаас хамгийн анх түрүүлсэн бөх нь уран мэхт "Улсын арслан" Шаравын Ванчинхүү гэж бий. Мөн Ховд аймгийн бөхчүүдээс Улсын баяр наадамд хамгийн олон удаа шөвгөрсөн бөх бол Буянт сумын харьяат улсын заан Дансрангийн Мягмар гэж мундаг хүн байсан. Ховд аймгийн баяр наадамд хамгийн анх түрүүлсэн бөх бол 1925 оны баяр наадмын түрүү бөх Завхан аймгийн харьяат аймгийн арслан Д.Чойжинжав байв. Гэх мэтчилэн олон улс, аймгийн цолтой гал, цогтой залуус ч мөн төрөн гарч байна. Хамгийн сүүлд

Бид 100, 101 жилдээ монгол төрийн баяр наадмын түрүү бөх, аваргатай болсон. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Ганбаатарын Ганхуяг улсын харцага болж, наадамчин олноо цэнгүүллээ. Саяхан аймгийн хурц арслан Б.Баянмөнх маань Улсын начин боллоо. Дурдаад байвал олон бий.

-Галаасаа хээзээ буух вэ. Цаг хугацааны хувьд тодрхойлж мөрдөх зүйл бий юу?

-Одоо хэд хоног ачаалалтай бэлтгэл авч байгаад долоон сар гаргаад ачааллаа бууруулдаг. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг байсан бол нэг болгох жишээний. Хэт их ачаалал авахгүй бас хэт их амрахгүй гэдэг ч юм уу аль болох блансаа тэнцвэржүүлээд л. Амралт, хооллолт бас чухал л даа. Наадмаар өөрийнхөө торгон ирийг л тааруулаад авбал сайн гэж ярьдаг. Зарим бөхчүүд наадмын өглөө галаасаа шууд очих нь ч бий.

-Аймгийн цолтой бөхчүүд мэдээж бүгд улсад зодоглохгүй байх, тийм үү?

-Аймгийн начин, харцага, заан цолтой бөхчүүд маань аймагтаа түрүүлэхийн төлөө л явна даа. Ихэнх нь Ховд руугаа буцсан. Энэ жил Ховд аймгийн таван сум 100 жилийн ойгоо хийх гэж байна. тэр бүгдэд бөхчүүд маань явах байх. Аймгийн цолтой бөхчүүдээс аймгийн арслан цолонд хүрэх, сумын цолтонгууд маань аймгийн цолонд хүрэх байх аа гэж бодож байгаа. Учир нь сайхан ид барилдаж байгаа бөхчүүд бий л дээ. Найдлага их өндөр. 

Биднийг ийн хуучилж байх хооронд бөхчүүд ч барилдаж дуусаж, амралтын байрныхаа зүг том, жижгээрээ ялгаран явж байлаа.

-Бэлтгэлээ сайн хийгээд байвал амжилтууд ар, араасаа гарах байх аа- 

И.Мягмарбаяр /16 настай/

Миний хувьд энэ жилээс Сүүж уулын амралтын газарт ирж, бэлтгэлээ базааж байна.

Би 3-9 дүгээр анги хүртлээ сагс тоглож байгаад, энэ жилээс бөх барилдаж эхэлсэн. Учир нь манай хамаатнууд дунд барилддаг хүмүүс их байдаг болохоор ах нарыгаа хараад сонирхож эхэлсэн гэхэд болно доо.

Өмнө нь “Алдрын түүчээ” гээд Ховд аймгийн дэвжээнээс зохиосон барилдаанд ороод шөвшийн наймд шалгараад энд бэлтгэл хийхээр ирсэн юм л даа.

Бид өглөөний 06.30 гэж босоод 07.00 цагт гүйдэг. Гүйж ирснийхээ дараа дэвжээн дээрээ мэхээ давтаад 09.00 гэхэд өглөөнийхөө цайг уудаг. Үүний дараа өдрийн 13.00 цаг хүртэл биеэ амраадаг. Ингээд хамгийн сүүлд нь 15.00-16.00 цагт сүүлийн бэлтгэлдээ гараад дуусдаг.  

Улс, аймгийн цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийх маш сайхан санагдаж байгаа. Учир нь тэдгээр хүмүүсийн уран мэх, алтан зөвлөгөөг өдөр тутамдаа авч байгаа учраас энэ хэдхэн хоног бол үнэхээр хурдан бас үр бүтээлтэй өнгөрч байна даа.


-Төрийн наадмын хүчтэй багуудын нэг бол “Ховд” бөхийн дэвжээ. Төрийн наадмаас цол горилж байгаа 10 гаран аймгийн цолтой бөхчүүд байна-

Өдрийн 13.30

Тэднийг хоолоо идсэний дараагаар Улсын начин цол нөхөн хүртээд буй Б.Баянмөнхтэй бэлтгэлийн явцын талаар ярилцаж амжив.

Түүний хувьд, "Би наадмын бэлтгэлдээ гараад 10 хонож байна. Манай энэ Сүүж уулын амралтад улс, аймгийн цолтой 40-50 бөх байгаа. Үүнд болохоор “Ховд” бөхийн дэвжээ, Завхан аймгийн “Даян” бөхийн дэвжээ, Сэлэнгэ аймгаас хэдэн хүн байна. Мөн Хүч спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ хийж байна даа.

Сүүж уулын амралт бол төрийн наадмын 22 түрүүтэй томоохон галуудын нэг. Энэ жилийн бэлтгэл сургуулилт тун дажгүй болж байна. Сүүж уул маань Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг газар шүү дээ. Бид өндөрлөг газар бэтлгэлээ хийх юм бол ажиллах чадвар маш сайн байдаг. Тийм учраас хамгийн өндөр газарт бэлтгэлээ хийсэн хүмүүс бол Төв цэнгэлдэхэд очоод барилдахад ямар ч байсан хялайлт, амисгаа байхгүй байдаг.

Арслан М.Бадарчтай би урьд нь сумын заан байхад нь анх барилдаад, дараа нь аймагт нэг унаад, сүүлд улсын цолтой байхад нь оноолтоор нэг таарч байсан. Бид хоёрын даваа, унаа дөрөв нэгийн харьцаатай байсан.

"Бөхийн өргөөнд дийлэхгүй юм байна. Улсын наадмаар нэг авч барилдъя" гэж байсан. Тэр үгэндээ намайг тавын даваанд авчих шиг болсон.

Надад бодож санасан зүйл байхгүй ээ. Зааланд олон унасан, түүнийхээ даагаа нэхье гэж намайг амлаж авсан байх гэж боддог" хэмээн ярьж байлаа.

Бөхчүүдийн оройны бэлтгэл 16 цагт эхэллээ

15 цаг 45 минут. Бөхчүүд зодог шуудагаа өмсөцгөөж бэлтгэлдээ гарахад бэлэн болжээ. Тэд бэлтгэлээ хийх талбайдаа цуглацгааж 16 цаг гэхэд эхлэв. Эхлээд дэвэх, өгсүүр өөд хурд хийх, тойрог үүсгэн зогсоод дасгал хийх зэргээр биеэ халаана. Харин дараа нь мэх болон мэхний хувилбар давтах, барилдах зэргээр үргэлжилнэ. Галын бэлтгэлийг өдөрт хоёр удаа хийх бөгөөд нэг удаадаа хоёр цаг үргэлжилдаг аж. Мөн өглөө эрт босож уул өөд гүйх, хүчний дасгал хийх зэргээр ч бэлтгэл хийдэг тухайгаа хэлж байв. Ингээд оройн бэлтэл 18 цаг 30 минут хүртэл буюу хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжилж дууслаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2024 08:17

Ховдынхонтой ярьж байж юун танай хөвсгөлийн хүчтэн дэвжээ нтр болов, бичсэнээ нэг уншаач

Зочин
Зочин
7 сар 8, 2024 08:42
Reply to  Зочин

Ховдчууд түрүүлэх байх .

Zochin
Zochin
7 сар 5, 2024 08:42

Batolzii turuulne..

Зочин
Зочин
7 сар 5, 2024 11:25

Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг их л үнэн үгдээ. Иймд хэнч түрүүлж магад. Сүүлийн үеийн з�##�уучууд ямарч улсын цолтонтой тэр дундаа аваога арслангуудтай ана мана үздэг болсон. Иймд хэнч түрүүлж мэднэ.

иргэн
иргэн
7 сар 5, 2024 12:40

ДОПИНГ УУСАН УЛСЫН НАЧИН АЙМГИЙН АРСЛАНГУУД НЭГИЙН ДАВААНД ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ХӨХ ТЭНГЭР ШИРТЭН АР ЗООГООРОО ПИДХИЙГЭЭРЭЙ ЯРШИГ ЗҮГЭЭР ТӨВӨГ УДААД ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
7 сар 7, 2024 08:36

100 жилийн өмнө чандмань гэж сум яг байсануу яасан дуу�####�гүй 100 жилүүд вэ хийж бүтээсэн зүйл түйч бхгү ядаж 00 засах хэрэгтэй шдэ

Зочин
Зочин
7 сар 7, 2024 09:51

Үзүүр түрүүнд очих магдл�##�тай бөхчүүд нэг газар бэлгэл хийдэг нь сонирхолтой юм

АРД
АРД
7 сар 9, 2024 22:46

Допингийн шинжилгээ өгөлгүй мурьж зугтаадаг, допингоо арг�##�уулдаг, мэх мэдэхгүй мангар хангай гэгчийг мөн ч их хөөргөж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button