УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.07.08/ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Одоо Засгийн газрын бүтэц дараах процессын дагуу батлагдах учиртай.

  1. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ.
  2. УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
  3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  4. УИХ-ын чуулганд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  5. Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, санал дүгнэлтээ нэгтгэнэ.
  6. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, хуулийн төслийг эцэслэн батална.

Хуулийн төслөөр Засгийн газар Ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12, Шадар сайд гурав, Үндэсний хорооны дарга гурав, ЗГХЭГ нэг нийт 23 сайдтай болох чигтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button