УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь АН-ын бүлэг О.Цогтгэрэлийн өрөөнд саналаа нэгтгэж байна

ТББХ-ны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль санаачлагчийн хувиар оролцож, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулав.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцэн батлах юм.

Үүнээс өмнө УИХ дахь АН-ын бүлгийнхэн бүлгийн дарга О.Цогтгэрэлийн өрөөнд цугларан хуралдаж байна. Засгийн газрын бүтэц нэгэнт тодорхой болсон тул тэд бүрэлдэхүүний талаар ярилцаж, нам доторх саналаа нэгтгэх чигтэй байгаа аж.

Өмнө мэдээлсэнчлэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнп тойргоос сонгогдсон хоёр эмэгтэй гишүүнээ оруулах шаардлагыг тавьж, намын дарга Лу.Гантөмөрт албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар ч хөндөж ярилцана гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button