Нийгмийн

Сүхбаатар дүүрэгт могой орж иржээ

Сүхбаатар дүүрэг, Дөлгөөн нуур орчимд могойн дуудлагаар ажилласан тухай Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тус мэдээлэлд НБГ "Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байгаарай" хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Хэрэв Нийслэлийн иргэд могойтой тааралдвал Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль Орчны Газрын 72720303 дугаарын утсанд холбогдох боломжтой.

Харин хатгуулсан бол нэн яаралтай эмчид хандах бөгөөд эмнэлэгт очих хүртэл хатгуулсан хэсгийн хувцсыг тайлж, цусыг боож, шингэн зүйл их уухыг зөвлөдөг.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа ирж байна хэмээн мэдээлж байсан билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Jariga.mn
Jariga.mn

Угаасаа Могойны Нутаг нь наад хавийнхаа барилга байшинг нурааж Байгалын онгон төрөхөөр нь болго.

Холбоотой мэдээ

Back to top button