Нийгмийн
Төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг үүрэг болгожээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өнөөдөр /2024.07.17/ анх удаа хуралдлаа.
Хуралдааны үеэр төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг шинэ сайд нарт үүрэг болгосон байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөр төрийн албанд нам дагасан томилгоо, халаа сэлгээ хийгдэх вий гэсэн болгоомжлол үүсдэг.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн гэрээ байгуулах, 2024 оны улсын төсвийг тодотгох асуудлыг хэлэлцсэн юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдлэг чадваргүй, хуучинсаг, ажлын түгжээ болсон нөхдүүдийг яах билээ?
Халгаа сэлгээ хийж ажил урагшлуул даам гарсан мундаг царайлсан юмнууд л байгаа
Ажлын түгжээ болсон, намчирхсан юмнуудыг халах хэрэгтэй шүү. 2016 оноос нэг сайд очоод л багаа бүрдүүлнэ гээд чадвартай боловсон хүчнүүдийг халж л байсан шүү дээ. Өөрсдийнхөө хүмүүсийг тавих л хэрэгтэй.
Улсын төсөв дааж давахааргүй данхайсан бүтэц бүрэлдэхүүнтэй хийх ажилгүй төрийн алба хэвээрээ байж байх уу? Ичээсэй.
Төрийн албыг цомхон болгох хэрэгтэй. Ийм байх юм бол Засгийг огцруулаад хаяад гарах хэрэгтэй.
Чадваргүй, хуучинсаг, намчирхсан хэдэн зуун мянган албан хаагчдаа МАН хамгаалаад АН, ХҮН-ын сайд нарын ажлыг хийлгэхгүй нь.