Улс төрийн мэдээ

Н.Учрал: Гурван намын мөрийн хөтөлбөрийг хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл тусгасан

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хамтарсан Засгийн гэрээг Засгийн Газрын гишүүдэд танилцуулсан бөгөөд тус гэрээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгасан талаар мэдээллийг өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

"Салбар дундын уялдааг холбох үндэсний хороог байгуулснаар бид асуудлуудыг шууд хэрэгжүүлэх, цаашлаад энэ асуудлуудыг үнэлэх бололцоо бүрдэнэ гэсэн үг. Салбар дундын уялдааг холбох үндэсний хороо цаашдаа бидэнд хэрхэн ажлаа хийхэд уялдан холбогдож, туслалцаа үзүүлэх вэ гэхээр гурван нам энэ хамтарсан засгийн газарт ажиллана. Гурван нам 2024 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцсон.

Эдгээр мөрийн хөтөлбөрүүд дээр хэд хэдэн судалгааны байгууллагууд судалгаа хийж үзэхэд арга хэлбэрүүд нь өөр хэдий ч зорилтууд нь нэг зүг рүү харж байна” гэсэн дүгнэлттэй байна.

Жишээ нь амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагыг төрийн зарим чиг үүрэгт хэрэгжүүлэх мөн тулгамдаад байгаа мега төслүүдийг урагшлуулах зэрэг асуудал дээр аль аль нам бодол санаа, зорилгын хувьд нэгдэж байдаг.

Тийм учраас салбар дундын уялдааг холбох үндэсний хорооны тусламжтайгаар цаашдаа хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа гурван нам мөрийн хөтөлбөрт хэрэгжих бололцоог үндэсний хороогоороо дамжуулж хангах зорилгоор ажиллаж байна.

Тиймээс өнгөрсөн хугацаанд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаа. Ингээд салбар яамдууд болон мэргэжлийн байгууллагын саналыг авлаа.

Бид эхний байдлаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг нэртэй хамтарсан засгийн гэрээний төслийг боловсруулж дууссанаа өнөөдөр /2024.07.24/ засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.

Үүний дараа гурван намын төлөөллийн төв байгууллагууд энэ гэрээг төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэнэ. Ингээд улс төрийн шийдвэр гарна. Мөн ХБНГУ, Шинэ Зеландын сайн туршлагыг үндэслэж байгаа тул энэ улсуудаас тодорхой зөвлөх үйлчилгээ аваад энэ  гэрээг хоёр хэл дээр орчуулж байгаа.

Энэхүү гэрээ бол цаашдаа монгол төрийн түүхэнд сайн туршлага болж үлдэнэ гэж ойлгож байгаа.

Гэрээнд:

  • Удиртгал хэсэг дээр бидэнд үүссэн сориултууд тусгаж өгсөн.
  • Сориултуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл нь юу болохыг тодорхойлж өгсөн.
  • Мөн төгсгөлд нь үйл ажиллагааны журмыг оруулж өгсөн.

Намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх үндсэн дээр мөрийн хөтөлбөрүүдийг гэрээн дээр тусгасан" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 24, 2024 16:22

Дандаа новшийн хэлбэр хөөсөн агуулгагүй юм хийнээ Зориг ч гэх шиг цццц

Зочин
Зочин
7 сар 24, 2024 22:35

Н.Учр�##� аавынхаа эзэмшдэг сургуулийг төгссөн гэхээр боловсролгүй хүн гэсэн үг. Ажилгүйдэл, ядуурaл, цaлин бага учраас Монголчууд гадагшаа явж байна. Энэ тaл дээр бодитой хийх юм юу ч ярьсангүй. Баахан л үр ашиггүй төсөл, гэрээ, гадны туршлагаас сурахад хамаг мөнгөө үрээд дуусах нь дээ. Ухаангүй ноёнд урагшгүй aлбат гэж үнэн аж.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 12:28

hvrelsvhiin tom ohin ni yum gsn aawaa gej duuddag gsn next prime minister

Холбоотой мэдээ

Back to top button