СПОРТ

Н.Баяраа урт бууны 50 метрийн дасгалд 30-р байр эзэллээ

Парис 2024 зуны олимпын буудлагын хийн урт бууны эрэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урьдчилсан дасгал боллоо.

Тус төрөлд дэлхийн шилдэг 57 тамирчин цэц сорьсноос Монголын шигшээ багийн тамирчин Нянтайн Баяраа суугаад 194, хэвтээгээс 197, босоогоос 193, нийт 60 сумнаас 584 оноо авч 30-р байр эзэллээ.

Уг төрөлд Хятадын тамирчин Юүкүн Лиү суугаад 199, хэвтээгээс 197, босоогоос 198 нийт 594 оноогоор тэргүүн байр эзлэв. Урьдчилсан дасгалд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд медалийн төлөө дахин буудна.

Тэрбээр урт бууны холимог багийн төрөлд Оюунбатын Есүгэний хамт 16-р байр, урт бууны 10 метрийн ганцаарчилсан төрөлд 29-р байрыг эзэлсэн бөгөөд ийнхүү гурван төрөлд оролцсоны эцэст тэмцээнээ дуусгалаа.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэл ам хийсэн бүьщтэлгүй юмнууд татварын мөнгө үрээд түргэн буцаж ир баахан зочид буудлын мөнгө гаргуулаад

Цогягү
Цогягү

Гвeтам�##� улс анх удаа олимпод ороод �##�тан мед�##�ь авч олимпийн дээд амжилт тогтоолоо Тийм байхад 2028 он хүртэл Басхүүг хараад сууж байх юм гэнэ

Цогягү
Цогягү

Азийнхан олимпод наадаж байна төрөл бүрд АНУ давамгайлдаг тэр үe өнгөрчээ

Холбоотой мэдээ

Back to top button