Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энхийн хэлэлцээг дэмжихээр Ойрх дорнодод иржээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил, Хамасын хооронд гал зогсоох тохиролцоог бүтээх зорилготой дахин нэг Ойр дорнод дахь айлчлалаа эхлүүлсэн байна.

Энэ нь өнгөрсөн жилийн аравдугаар сард дайн эхэлснээс хойш Ойрх дорнодод Блинкений хийж буй ес дэх айлчлал юм.  

Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа өнөөдөр /2024.08.19/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху гэх мэт томоохон албан тушаалтнуудтай уулзана гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.

Израилын дараа Блинкен Египетийг зорино. Гал зогсоож барьцаанд буй хүмүүсийг суллах тухай хэлэлцээ чухал үедээ явж байгаа гэж АНУ-ын албан тушаалтнууд үзэж байгаа тул Блинкен ийнхүү айлчлал явуулж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хэлэлцээ Катарын нийслэл Дохад хоёр өдрийн турш явагдсан. Хэлэлцээ энэ долоо хоногт Египетын нийслэл Кайрод үргэлжилнэ.

Одоогийн байдлаар зуучлагч орнууд болон Египет, Катар хоёр Израил Хамасын хооронд хэлцэлд хүргэх хэмжээний амжилт гаргаж чадаагүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button