Нийгмийн

Өнөөдрөөс төрийн байгууллагын автомашины тал нь хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал буурна гэж тооцоолжээ.
Өмнөх жилүүдэд автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гаргаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеийн түгжрэлийг бууруулж байв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

50 хувь огт хэрэггүй юм байна. Улныхан дайрч ороод ав

ЗОЧИН
ЗОЧИН

замыг тавихдаа 12 градусын гүдгэрээр тавьдаг стандрт бсан санагдана тэгэхээр ус нь хаялга руу орж түүнээс нь усны хоолой руу урсаж бхаар бдаг бсан бхаа. харамсалтай нь энэ замын газрын нөхдүүд ажлаа мэддэггүй юм уу цавчаа хийдэг юм уу ийм хөгийн замаар монгол улс дүүрэн боллоо. миний бодлоор авто замын газрын зам засвар хариуцсан нөхдүүд л ийм байдлыг үүсгэсэн байгаа зам тавьж буй нөхдүүдэд шаардлага тавихгүй ийм халтурны тавьсан замыг нь шаардлага хангасан мэт хүлээж авдагаас болж зам нь насгүй амархан эвдэрдэг дахин зардал хөрнгө үрүүлж байгаа нь эх орноосоо урвасантай адилтгах үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button