Нийгмийн

“Нэг идлэг шонхороос 20 саяын хураамж авдаг, Арабууд орон нутагтай гэрээ байгуулдаг”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас идлэг шонхор шувууг гадаад улсад соёлын зориулалтаар гаргах, барихтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсад шонхор шувуу барихаар ирсэн гадаад хүмүүс тухайн орон нутагтайгаа гэрээ байгуулдаг юм байна. Төлбөрийн тухайд орон нутгийн санд төвлөрдөг бөгөөд 50 хувийг амьтны нөөцийг хамгаалах зэрэг байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулахаар заасан байдаг аж.

Манай улсад 2022 онд тусгай зориулалтын ан, тэр дундаа идлэг шонхор шувуу ашигласны нөөц төлбөрт 14 тэрбум төгрөг 12 аймаг төвлөрсөн бол улсын тэмдэгтийн хураамжаар 30 гаран сая төгрөг төвлөрсөн тухай мэдээлэлдээ дурдлаа.

Мөн “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар нэг идлэг шонхор шувуунаас 20 сая төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид сая 300 мянгыг авдаг. Хуулиараа тус шувууг жил бүрийн зургаадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд барихыг зөвшөөрдөг” гэлээ.

Харин өмнөх онд асуудлын гол болоод буй Өвөрхангай аймгийн 12 суманд нийт 39 шонхор шувууг барьж, төлбөр хураамж болох 814 сая төгрөгийг аймгийн сумдын санд төвлөрүүлжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЭТҮГЭН ЭХ
ЭТҮГЭН ЭХ

ШИНЖЭЭРАВДАН , ОТГОНБААТАР НАРЫН БҮЛЭГ ШАНТААЖЧИНГУУД АРАБУУДААС 50К ДОЛЛАР НЭХЭЖ ДАРАМТЛАСАН

Иргэн
Иргэн

Үнэхээр шантааж хийдэг амьдралаа залгуулдаг хүмүүс бий болсон бол нам дар!!! Үнэхээр хууль бус бол арабуудыг нам дар!!!

Монгол хүн
Монгол хүн

тэнцэх НЭГийг олж барихын тулд хэдэн тагтаа ногтруу золиос болж хэдэн шонхор баригдаад өд сүүлээ зулгаалгаж байж 20 сая болох уу? Тооцож үзсэн үү!!!

Зочи
Зочи

Монголын ашиг хайсан шижээравдан гэх хар хэхээнүүд больмоор юм энэ өлөнгүүдэд үйлчиллэг хуулт байна уу

Зочин
Зочин

Яг гэрээний тоогоор барьж байгаа эсэхийг хэн хянаад бн аа. Зоргоороо барьж шилж сонгож зэрэмдэглэж хаяж байгааг иргэд баталж бичлэг хийгээд байхад тоож байгаа ч юм алга.

Зочин
Зочин

за гичийн минь бага шалгаарай үхсэн ацны 49 вэ 300 аас 450 шүүдээ лаларын гичийн худалдаа шааж бна

Ард
Ард

Манайх шиг хээл хахуульд живсэн оронд цөөхөн мөнгө хахуульд өгөөд ямар ч хяналтгүйгээр хил гаргана даа. Шувуу байтугай динозавр хахуулиар гаргадаг. Ямар хариуцлага тооцдоггүй орон ш дээ.

Зочин
Зочин

Нутгийнханд нь энэ мөнгө яаж хүрсэн бэ. Нутгийнхан нь шилэн дансаар нь шүүж үзээч

Алтай
Алтай

Өөрсдөө өсгөдөггүй,байгалийн жамаараа л бор зүрхээрээ өсөж амьдардаг амьтанаа өөрсдөө өсгөөд байгаа юм шиг зарахдаа ичээч. Монгол шувуу, хүн хоёр тайван амьдармаар байна шүү шуналтай дарга нараа

Зочин
Зочин

2023 онд ниит 39 шонхор шувуу барьсан гэнээ Ёстой энэ шиг худлаа юм байхгүй бараг ганц араб л 39 байтугайг барьчихсан байсаныг Отгонбаатарын лайваар гарч байсаныг харсан Шонхор бариулах нэрээр хичнээн олон өгөөшны шувууг хороож , таарах шонхор олох гэж хичнээн шонхорын өдыг зулгааж хаяж амьдрах аргагүй болгож байгааг тоолохын аргагүй ямарч хяналтгүй Сумын дарга , байгаль орчины байцаагчаас эхлээд цагдаа нь хүртэл цөмөөрөө хэдэн сая төгрөг авилгалд авахын төлөө бүхнииг зөвшөөрч арабууд монголчуудад бөгсөө харуулж тохуурхаж байналаа Иим арчаагүй төриин албан хаагч нар байгаа болохоор хэдэн ямаа хариулдаг байсан арабууд иим болтлоо даварч байна

баагий
баагий

олсон мөнгө нь байгалдаа зориулагдахгүй нь харамсалтай дараа бид өөрсдөө шонхороо үржүүлэх гэж 20 саяаасаа их мөнгө үрэх биздээ байгалийн тэнцвэр алдагдаад ирээдүй хойчоо бодохгүй хамгын сайхан тэнгэрийн хаан шувуугаа өгөөд огтоно үржээд хог болно биздээ монгол улс удахгүй байхөө дахиад бүгдийнэ зараад сайхан баяжаад үр хүүхдүүд сайн явах байхаа дарга нараа

Кккк
Кккк

Арабдаа доод тал нь 300 мянган доллароос 2 сая доллор хурдэг энд ирж бга арабууд наймачин шүү дээ энэ их мөнгө олдог болохоор арабууд монгол дарга нарт бөгсөөр нь гартал доллор чихдэг . Ганц юм нт дэлхийд Монгол сайд ёрөнхий сайд ёрөнхийлөгч нар цнтэй биеэ үнэлэгч нараас хямдхан харагдаж бгаад л ичих юм . Ингэж мөнгө олдог юм чинь монголчууд өөрсдөө барьж аваад зараг эсвэл татварыг өндөр болог эсвэл монгол улам ашигтай болгох эсвэл Монголд шонхор зардаг байгуулаг байгуулж зар ганцхан 20 сараар халхавч хийж дарга нарын биёийг үнэлүүлж болохгуй муухай харагдуулж бна дэлхийд биднийг ......

Зочин
Зочин

Зохистой өгч худалдах нь зөв байх. Нүүдлийн шувуу юм билээ.

Зочин
Зочин

Ийм орлого олдог мөртлөө байгаль хамгаалагдын цалин хангамжаа нэмэдгүй

Зочин
Зочин

Шилж барихдаа бусад шонхор шувуунуудын сүүлний өдийн зулгаагад хаядаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button