Улс төрийн мэдээ

Сексцагаанбогдоос Ерөнхий сайдын зөвлөх байхаа болихыг шаардъя

Өмнө нь артист, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуусын асуудал хариуцсан зөвлөх гэдэг тодотгол зүүх Б.Гантулгаас ёс зүйн хариуцлага шаардах ёстой болчихлоо.

Б.Гантулын артист нэр Сексцагаанбогд. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр улс төрийн үзэл баримтлалаа зарласан. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ” гэж. Залуусын улс төрийн шууд оролцоо гэдэг зүйл манай улсад дутагддаг нь үнэн. Тийм ч учраас үзэл бодол, байр сууриа ил илэрхийлэхийг буруу гэж үзээгүй. Харин түүний сонсогчид нь болон залуу үеийн төлөөлөл “Cancel Culture” өрнүүлээд амжсан.

Ямартай ч сонгуулийн дараа Сексцагаанбогд улс төр ярихаа байж, таг чиг болохдоо ерөөс албан тушаалд очсон юм. Магтсан, дэмжсэн Ерөнхий сайдынхаа зөвлөх болчихсон. Ингэхээр л замнал өөрөө асуудал дагуулж байгаа юм.

Улс төрийн дэмжлэгээ илэрхийлж, улстөржиж болно. Хэнийг дэмжихээ ч ил зарлаж болно. Гэхдээ албан тушаал авахын тулд л биш. Өөрөө зөв байх, зөвийн төлөө эрмэлзэж байгаа тохиолдолд залуу хүн улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлэхэд буруу зүйлгүй.

Үнэн хэрэгтээ Сексцагаанбогд хоёр удаа хаалттай хүрээнд илтгэл тавьснаас бусдаар ямар идеологиор Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа огт яриагүй. Тайлбар хэрэгтэй байсан. Хэвлэлүүдийн ярилцлага авах хүсэлтэд ч шуудхан татгалзсаар өдийг хүрлээ. Түүний улс төрийн үзэл баримтлал яг юу юм. Баруун уу, зүүн үү. Консерватив уу. Улсын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн хардаг вэ. Тэр дундаа Монгол дахь залуусын асуудалд ямар байр суурь баримталдаг вэ. Бүгд тодорхойгүй, өөрөө ч ярьдаггүй бөгөөд сонгуулийн өмнө “Би Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ” гэж хэлснээс бусдаар шууд ногоон гэрлээр албан тушаал авсан. Цалинг нь төсвийн мөнгөөр тавина.

Л.Оюун-Эрдэнийг дэмжихдээ АН-ыг шүүмжилж, дарга Л.Гантөмөртэй нь шүүхдэлцээд байсан Сексцагаанбогдод идеологи, үзэл баримтлал байгаагүй нь харагдлаа. Адаглаад сонгуулийн дараа МАН нь АН-тай эвсэж, нэг хөнжилд орж, Засгийн газар байгуулахад тэр дуугүй л байлаа. Үзэл бодол нь хамгийн түрүүнд зөрчилд орох цэг энэ байв. Сексцагаанбогд албан тушаалдаа л суусан.

Одоо нэгэнт улс төрд орооцолдсон учраас бичлэг задлах гэх мэтийн асуудалд өртөх болчихлоо. Тэр ч мэдээжийн, түүнийг улс төрөөр оролдох бүх хугацаанд араас нь дагах зүйл.

Гэвч тэр бичлэг нь хувийн харилцаа руу нь, найз охин руу нь, өөрийнх нь ёс зүй, характерын асуудал руу  хальж орлоо. Эргэлзээ ч үүслээ. Найз охиноо түрүүлж уучлал гуйлгаж, өөрөө таг чимээгүй суух байдлаар ийм зэргийн асуудалд хандлаа. Тэгэхээр адал балмад авиртай биш, тэр нь хосын харилцааны нарийн нандин сэдэв байлаа гэж өмөөрч бодоход ч асуудалд хандаж буй хандлага нь харамсахад хүргэлээ.

Бичлэгийн араас түүний олон газар зодоон цохион хийсэн, балмад авирласан тухай факт, захидлууд редакцад ирсээр байна.

Сексцагаанбогдын амнаас хосын харилцаагаа найз охиноо бүлтэлзүүлэн байж өмөөрч ярихыг нь биш, улс төрийн үзэл баримтлалыг нь, юу бодож санаж Ерөнхий сайдад зөвлөхийг нь л олон нийт сонсмоор байна.

Энэ суурь критерийг үл тоож, уландаа гишгэж, албан тушаалын дор амар жимэр сууж байгаа Сексцагаанбогдод одоо хэн ч итгэхгүй. Итгэхгүй учраас өөрсдийнх нь асуудлаар Ерөнхий сайдад зөвлөнө гэхээр дургүй байна. Ерөнхий сайдад зөвлөхдөө мэдлэг чадвараар шалгарсан эсэх нь ч тодорхойгүй байна. Зүгээр сонгуулийн өмнө “долоож” байгаад очсон албан тушаал бол бүр ч итгэл төрөхгүй болчихлоо.

Тийм учраас түүний хувьд албан тушаалаа өгсөн нь, тэгээд эрүүлээр улстөржсөн нь, бие даасан байдлаа батлан харуулах нь хамгийн ухаалаг үйлдэл болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 9, 2024 12:39

иш чааваас Оюун-эрдэнэ ээ чи хүн мундсан бишдээ очиж очиж ийм хөгийн эрүүл биш хар тамхичин энэ новшоор юу зөвлүүэх гээвдээ, нэг учир холбоо байнадаа та 2-т

Зочин
Зочин
9 сар 9, 2024 13:12

Ийм ёс зүйгүй хүнийг �##�ь хэдийн ажлаас нь х�##�сан байлгүй дээ.

Del
Del
9 сар 9, 2024 13:14

Өөрөө ажлаа өгөх байлгүйдээ жоохон ч гэсэн ёс зүй байв�##�

Доржоо
Доржоо
9 сар 9, 2024 13:22

Дугуй дугуйгаа олж өнхөрдөг юм таарсан таар шуудайнууд

иргэн
иргэн
9 сар 9, 2024 14:31

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗЭРЛЭГЭЭР НҮДЭЖ БАЙГАА ЭНЭ НҮДЭНД ХҮЙТЭН АЙМААР ХАРЦТАЙ ЗАЛУУГААР ЗӨВЛҮҮЛЭЭД СУУЖ БАЙДАГ ЕРӨНХИЙ САЙД ХӨӨРХИЙ ДӨӨ.ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХЭМХ НҮД ГЭЖ ЗӨВЛӨӨД СУУЖ БАЙХ ЮМ УУ? БАЙРАНД НЬ ТАВЬЧИХААЧ НОВШИЙГ

Зочин
Зочин
9 сар 9, 2024 14:51

Doliison svgiig hooj z##luul

Зочин
Зочин
9 сар 9, 2024 14:56

Хамаатан нь байхаа Оюукагын

Гайхав
Гайхав
9 сар 9, 2024 15:46

Зссс.Нэгнээ доош татах Солонгос драмм эхэллээ.Болио з�##�уу улс ууж идэж марг�##�дсан юм байна лээ.Найз охинтойгоо хамт лайв хийж л бх чинь билээ! Газар нутгаа зараад идчихээ юу!Өөрсдөө нүднээс д�##�д эрүүл согтуу бүгд л поогоо байтугай л үзэж тарж л байдаг байж!

Vneneel hellee
Vneneel hellee
9 сар 11, 2024 01:46
Reply to  Гайхав

Chinii ohiniig eejiig egchiig chn zodoh n zowvv tgd?????????????????

Зочин
Зочин
9 сар 9, 2024 20:56
Reply to  Гайхав

ЭНЭ СӨЛИЙСӨН ХУЛИГААНАА �######�УУЛААЧ ДАНХАА

Зочин
Зочин
9 сар 9, 2024 15:52
Reply to  Гайхав

Юм л бол газар нутгаа зарсан юм уу гэдэг болж асууд�##� үүнд биш ёс зүй гэж нэг юм байдаг юм аа

Зочин
Зочин
9 сар 9, 2024 15:49

Энэ нөхрөөс с�##�ах байхаа манай ерөнхий сайд Японд бол өөрөө огцорно ш дээ

Зочин
Зочин
9 сар 9, 2024 16:03

ЕС нь өөрөө ичдэггүй юм байх даа. Ийм хөнгөн хоолтой болохыг зорьдог хоосон толгойтнууд хар зөвлүүлж л байдаг. Өөрөө ЕС яг ийм хүн дээ.

Зочин
Зочин
9 сар 9, 2024 16:04

Долийсон юмыг �######�уулаа

Зочин
Зочин
9 сар 9, 2024 17:08

Монголын сайхан найрагл�##�ын нэрээр ийм тэнэг амьтныг нэрлэнэ гэдэг гутамшиг юм даа

Зочин
Зочин
9 сар 9, 2024 20:22
Reply to  Зочин

Найрагл�##�ын нэр ч биш л дээ.Уг нь Сэгс цагаан богд л гэж мэдэх юм байна.

Иргэн
Иргэн
9 сар 9, 2024 17:13

Нүд ам нь яаачихсан хүн бэ???

Зочин
Зочин
9 сар 9, 2024 17:36
Reply to  Иргэн

...өмнө зүгийн

Зочин
Зочин
9 сар 9, 2024 18:13

Иш Оюунэрдэнэ ч дээ сайд гэхэд хэцүүхэн байна даа. Хил хэл 2 оо �##�дахад хүрлээ. Энэ з�##�уу одоо өөрөө сайдаас огцрох хэрэгтэй. 2020 оноос хойш Монгол улсаа самарч дууслаа

ХЗочинх
ХЗочинх
9 сар 9, 2024 19:35

Шүлгийн нэрийг гажуудуулаад өартөө өгчихдөг хууль байна уу? Шүлгийн эзний хүүхдүүд зарг�##�дах юм биш үү. Аливаа зохиол киноны нэр агуулгыг гажуудуулж зар сурт�##�чилгаанд хэрэглэхийг хориглосон хууль хэрэгждэггүй юу энэ нөхөрт.

Muugii
Muugii
9 сар 12, 2024 14:52
Reply to  ХЗочинх

Tiim shuu zohiogchiin erh oyunii umch zurchigduj bna shuu

Зочин
Зочин
9 сар 9, 2024 19:37

Сексцагаанбогд гэж юу гэсэн үг вэ? Ямар б�##�иар нэртэй б�##�ай амьтансүрэн бэ? Ерөнхий сайдаа та ийм энэ ертөнцийн эр эмийн ерөндөг болсон хочтой хар хогоор зөвлүүлж байгаа чинь Ерөнхий сайдын нэр хүндийг шороотой хутгаж байна. Иймд наад Сексцагаан гэх этгээдээ нэн яар�##�тай чөлөөлөн �######�уулаачээ.

Зочин
Зочин
9 сар 9, 2024 19:38

Өдөх шөнөгүй сексддэг этгээд юм уу юун сонин нэртэй нөхөр вэ?

Зочин
Зочин
9 сар 9, 2024 19:54

Энэ б�##�ай новшийг �######�уулаач

Зочин
Зочин
9 сар 9, 2024 20:22

Сэгсцагаан гэдгийг буруу бичсэн бололтой

Зочин
Зочин
9 сар 9, 2024 22:44

Ерөнхий сайд минь дээ. Монголд сэтгэлтэй, боловсролтой, чадвартай, ёс суртахуунтай з�##�уучууд олон л байгаа даа. Боловсон хүчний сонголт хийх хүнээ таних т�##� дээр маруухан юм уу даа. Сайд нар нь ч, зөвлөхүүд нь ч гэсэн.

Ээж
Ээж
9 сар 10, 2024 08:30

Ямар хүнээр з�##�уучуудын зөвлөх болгосоноо хараарай, удахгүй чам руу ноцож мэдэх хүн гэдгийг таниараа улс эх орон ийм зөвлөхөөр юугаа хийх вэ? АН-ын Л.Гантөмөр өнөө электрон жа�##�аар зөвлөх хийлгэж өчнөөн з�##�уучууд ороод ирсэн харагдана том ялгаа дуучин хүний хүрээг мэдэхгүй байх гэж ? Тэр жил хөгшин хэлж билээ эрхтэн эрүүл бидэнд, энэ хөгжлийн бэрхшээл дутуу иргэд үргэлж дутуу гэдгээрээ д�##�имдуулан муухай юм хийдэг шүү хол байх юм гэдэгсэн ортой л доо мэдээж , энд хүнийг доромж хандсангүй я�##�т ч үгүй үнэн бодлыг хэллээ ! Том найрагчийн нэрээр танигдаад муухай л үйлдэл гаргасан.З�##�уучуудаас өчнөөн сайхан зөвлөх хийх чадвартайг сонгох зүйтэй болов уу?

Зочин.
Зочин.
9 сар 10, 2024 14:51

Хүнээ судлахгүйгээс ийм �##�даа гарч бна.Монгол улсын гүйцэтгэх засагл�##�ын тэргүүний зөвлөх гэдэг том үүрэгтэй бх.Гэхдээ гүйцэтгэж буй ажилдаа �##�дааг гаргаж болно.Гэр бүлийн харилцаан дээр �##�дааг огт гаргаж болохгүй...

Зочинз
Зочинз
9 сар 10, 2024 16:25

Есайдаа ийм наад жоомоо холтгооч өөрөөсөө...нөр баастана шүү

Хүннү
Хүннү
9 сар 10, 2024 18:25

Ийм долийсон новшоор зөвлүүлж л байдаг мөн ч таарч дээ.

Naki
Naki
9 сар 10, 2024 19:48

Ene g###giig z##luulaach!

Naki
Naki
9 сар 10, 2024 19:50

Энэ гөлөг 220 д байлуу..нутгийн нэр баастсан а�##�з вэ!

Зочин
Зочин
9 сар 11, 2024 06:49

solir g###g yum bnshdee.anh udaa harlaa.yu hiideg hun yum bol doo.uls turch uu

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
9 сар 11, 2024 18:29

Улс төрд иймэрхүү танхай нөхөр орж бна гэхээр юун шударга, ёс зүй вэ? Ийм эрүүл солиотой нь мэдэгдэхгүй юмаар төр дутаа юу?? Хүний сайныг, оюуны мэлмийг олж харах чадваргүй төр юм уу?? Маниасаа долоон дор маанаг юм төрд байх ч гэж дээ... Иймэрхүү хүчирхийлэгчтэй төрийг түмэн ард хүлээж авах уу?? Хуулиа уландаа гишгэдэг иймэрхүү хүнээр дутаж гэнэ хэ хэ хэ Оюука гуай. Аяа нөгөө �##�сын хараа нь ийм болчихсон юм уу?? Харамсмаар, Үзэн ядмаар бна шүү.

Ахмад настан
Ахмад настан
9 сар 11, 2024 18:59

З�##�уусын асууд�##� хариуцсан зөвлөх гэнэ үү.татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх аргаа олох юма

Цогягү
Цогягү
9 сар 11, 2024 23:12

Оюунэрдэнэ өөртөө таарсан жоохон толгойтой юм байна

Muugii
Muugii
9 сар 12, 2024 14:50

Turiin albanii merit zarchim aldagdaj bna shuu.medleg bolovsrol aviyas baij bolno humuujilgui nuhur yugaa zuvludug yum.bol.zuvl7h geheer arai ahiu medleg turshlaga buhii hun baimaar yum daa.

Muugii
Muugii
9 сар 12, 2024 15:02

Naizaar min namaig tanidag gej

Зочин
Зочин
9 сар 12, 2024 19:53

Ямар зөвлөх яг тийм л e сайд байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button