Гадаад мэдээДЭЛХИЙ

Үерт автсан төв Европт 10 тэрбум еврогийн тусламж төсөвлөнө

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен пүрэв гарагт /2024.09.19/ мэдэгдэл хийхдээ үерт нэрвэгдээд буй төв Европт тусламж үзүүлэхээр 10 тэрбум евро батална гэжээ. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Польш, Румын, Чех гэх мэт төв Европын орнуудад хүчтэй үер буусан юм.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар төв Европт сүүлийн хорь гаруй жилд тохиогоогүй үер буусан байна.Үүний улмаас 24 хүн амь үрэгдэж, гүүрнүүд нуран, хот сууринууд шавар хог хаягдлаар дүүрчээ. Фон дер Лейен Польш улсын Вроцлав хотод хэвлэлийн бага хурал хийхдээ гамшигт нэрвэгдсэн хүмүүст хандаж “Европ та бүхэнд туслахаар зогсож байгаа гэдгийг хэлэхээр энд ирлээ. Энэ байгалийн гамшигт үзэгдэл тохиосон нөхцөлд бид нэгдмэл байж, сорилтуудыг давж туулах хэрэгтэй” хэмээсэн байна.

Үерийн тусламжид төсөвлөх мөнгө нь Европын холбооны Эв нэгдлийн сангаас гарах юм. Тус санг гишүүн орнууд хамтран санхүүжүүлдэг байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн гишүүн орнуудад дэмжлэг үзүүлдэг ЕХ-ны Эв санааны нэгдлийн сангаас гаргах мөнгөөр эвдэрсэн дэд бүтцийг сэргээн босгох болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 20, 2024 13:23

Украйнд өгч байгаа их мөнгөөрөө үерийн д�##�ан хийх байжээ

Болд
Болд
9 сар 20, 2024 13:27
Reply to  зочин

Тийм шүү.

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
9 сар 20, 2024 13:38

Угаасаа усан дор орж устаж үгүй болох нь цаг хугацааны асууд�##�! Тэр болтол ЕХ,НАТО гэж эргүүтэж байхаар амьдрах орогнох орон зайгаа бодолцож байсан нь дээр дээ

Холбоотой мэдээ

Back to top button