Трамп: Ялагдвал дахин ерөнхийлөгчид өрсөлдөхгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трамп энэ удаа ялагдвал дахиж нэр дэвшихгүй гэжээ. Тэрбээр ням гарагт /2024.09.22/ нийтлэгдсэн ярилцлагад ингэж хэлсэн байна. Трамп сэтгүүлч Шарил Аткиссоны “Full Measure” нэртэй нэвтрүүлэгт оролцож байхдаа энэ асуултад “Үгүй ээ, би өрсөлдөхгүй. Ер нь тэгээд л болох байх. Өрсөлдөнө гэж бодохгүй байна. Энэ удаа амжилттай байна л гэж найдъя” хэмээжээ.
Арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөнтэй явагдах төлөвтэй. Улс даяар явуулж буй санал асуулгаар Харрис Трампыг илүүрхэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг аль нэг нэр дэвшигч гарах нь тодорхойгүй савлагаатай мужууд шийддэг. Тэдгээр савлагаатай мужууд нь Аризона, Жоржиа, Мичиган, Невада Хойд Каролина, Пеннсильвани, Висконсин юм. Савлагаатай мужуудад явуулсан санал асуулгаар Харрис, Трамп хоёр эн тэнцүү байгаа.
2020 оны сонгуульд Байденд ялагдсаныхаа дараа Трамп сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж худал мэдээлэл тараасан. Үүнийхээ улмаас тэр сонгуулийн нөлөөг өөрчлөх гэсэн хэргээр холбооны болон мужийн шүүхэд буруутгагдаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.