Гадаад мэдээДЭЛХИЙ

Ливан: Израилын цохилтын улмаас 492 хүн амь үрэгдсэн

Даваа гарагт /2024.09.23/ Израилын зэвсэгт хүчин Ливан дахь Хезболла бүлгийн байршлуудад агаарын цохилт өгсөн байна. Ливаны эрх баригчид цохилтын улмаас 492 хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн аюулгүй бүс рүү дүрвэсэн гэжээ. Өчигдөр тус улсын сүүлийн олон арван жил үзэгдээгүй хүн амины хохирол учирсан өдөр байв.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израил, Хезболла хоёр хил дээр жижиг хэмжээний мөргөлдөөн үүсэж ирсэн. Тэгвэл хоёр талын мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногт маш хурцдаж томоохон дайн үүсэхэд хүргээд байгаа юм. Израил өчигдөр агаарын цохилт өгөхөөсөө өмнө Ливаны иргэдэд анхааруулга өгсөн байна. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Израил та бүхэнтэй дайтаагүй. Харин Хезболлатай дайтаж байгаа. Хезболла та бүхнийг хамгаалалт болгон хэтэрхий удаан ашиглалаа” гэжээ.

Үүний дараа өмнөд Ливан дахь гэр бүлүүд хэрэгтэй зүйлсээ аваад, хойд бүс рүү дүрвэж эхэлсэн байна. Гэвч хойд бүс рүү хүрэх хурдны замуудад түгжрэл үүссэн юм. Гэр бүлтэйгээ дүрвэж явсан Абед Афоу “Хэрэгтэй гэсэн бүх бичиг баримтаа аваад гарсан. Биднийг тойроод бөмбөг дэлбэрч, үнэхээр аймшигтай байсан” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button