Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампыг хөнөөх гэсэн этгээдэд ял тулгалаа

Доналд Трампыг Флорида муж дахь гольфийн талбай даар галт зэвсэгтэй хүлээсэн этгээдэд мягмар гарагт /2024.09.24/ ял тулгасан байна. 58 настай Райан Рутийг улс төрийн нэр дэвшигчийн аминд хүрэх гэж оролдсон хэрэгт буруутгажээ. Үүнээс өмнө нь түүнийг галт зэвсэгтэй холбоотой хоёр хэрэгт буруутгаад байсан юм.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд “Хууль зүйн яам манай улсын ардчиллын гол цөмд цохилт өгсөн хүчирхийллийг тэвчихгүй. Бид хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг олж, хариуцлага тооцох болно” гэжээ. Улс төрийн нэр дэвшигчийн аминд хүрэх гэсэн хэргийн ялын дээд хэмжээ нь бүх насаар хорих.

Прокурорууд сүүлийн өдрүүдэд Рут Трампыг хөнөөхөөр төлөвлөж байсныг нотлох баримтууд дэлгэсэн байна. Хэрэг явдал гарахаас хэдэн сарын өмнө Рут нэгэн үл мэдэгдэх хүнд Трампын амь насанд халдах оролдлого бичсэн захидал илгээсэн аж. Тэдний үзэж буйгаар бол Рут Флорида мужийн өмнөд бүсэд нэг сар байрлажээ. Түүний гар утасны мэдээллээс харвал гольфийн талбай болон Трампын Мар-а-Лаго дахь гэрийн ойролцоо очсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button