Top StoriesУлс төрийн мэдээ

М.Бадарч, Э.Оюунболд нарын санаархал эцэслэн бүтэлгүйтэж, шүүх дээр Допингийн эсрэг үндэсний төв яллаа

Допингийн эсрэг үндэсний төвийн улсын бүртгэл дэх нэр гэнэтхэн, энэ оны хоёрдугаар сард өөрчлөгдчихсөн. Үүний цаана, өнөөгийн допингийн эсрэг байгууллагыг эрх зүйн чадамжгүй гэж үзэх нөхцөл байдал бүрдээд байв.

Тодруулбал, "2017 онд Удирдах зөвлөлийн гишүүн Н.Цогтсайханы гарын үсгийг хуурамчаар зурж, Ж.Хатанбаатарыг Гүйцэтгэх захирлаар томилсон" гэх агуулга бүхий гомдол УБЕГ-т ирсэн байдаг. Энэ дагуу, шүүхийн тогтоолгүйгээр, улсын байцаагч А.Мөнхцэцэгийн шийдвэрээр байгууллагын нэрийг 2017 оноос өмнөх хувилбарт аваачиж, өөрчилсөн.

Харин Допингийн эсрэг үндэсний төв шүүхэд хандсан.

Уржигдар буюу есдүгээр сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлыг хэлэлцлээ. Улмаар, Допингийн эсрэг үндэсний төвийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, бүртгэл хуучин хэвдээ орлоо.

Шүүх Н.Цогтсайханыг анхнаасаа УЗ-ийн гишүүн байгаагүйг тогтоожээ

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар зурсан гэж үздэг Н.Цогтсайхан хэрэгт гуравдагч тал болон оролцох хүсэлт гаргасан. Шүүх хүлээж авсан юм. Улмаар уржигдрын хуралдаанд Н.Цогтсайхан оролцжээ.

Түүнчлэн, допинг илэрсэн ч хүлээн зөвшөөрдөггүй М.Бадарч, Э.Оюунболд нарын өмгөөлөгч ч ирсэн байна.

Харин шүүх бүрэлдэхүүн Н.Цогтсайханыг анхнаасаа Удирдах зөвлөлийн гишүүн байгаагүйг тогтоожээ. Тодруулбал, ТББ-ын бүтцээр УЗ-ийн гишүүн ба Гүйцэтгэх захирал тусдаа. Харин анх Н.Цогтсайханыг зөвхөн Гүйцэтгэх захирлаар томилсон байсан. Гэвч Н.Цогтсайхан нь давхар, өөрөө өөрийгөө УЗ-ийн гишүүнээр бүртгүүлэх гэж квот зөрчин оролдсоныг шүүх эцэслэн тогтоосон аж.

Иймд "УЗ-ийн гишүүн Н.Цогтсайханы гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж..." гэж маргасан анхын гомдол бүхэлдээ үндэслэлгүй болсон байна.

Н.Цогтсайхан: Би өөрөө энэ байгууллагын Ерөнхийлөгч болмоор байна, шуудхан хэлье

Харин М.Бадарч, Э.Оюунболд нарын өмгөөлөгчийн хувьд хуралдааны үеэр "Энэ байгууллага угаас хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус статустай болчихвол М.Бадарч, Э.Оюунболд нар шүүхэд ялчих, барилдах эрхээ сэргээчих байсан шүү дээ. Үүнийг бүгд ярьж байна. Э.Оюунболд шүүх дээр яаж ялагдсан билээ?" гэх агуулга бүхий зүйлсийг ярьсан нь анхаарал татаж байна.

Ч.Даваасүрэн нь М.Бадарч, Э.Оюунболдоос гадна Ч.Өсөхбаярыг ч өмгөөлж байсан. Дандаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд.

Харин Ч.Даваасүрэн өөрт хамааралгүй гэмээр энэ шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон шалтгаанаа "Би М.Бадарч, Э.Оюунболд нарыг өмгөөлснөөр энэ асуудалд холбогдож эхэлсэн" гэх мэтээр тайлбарлажээ.

Түүнчлэн шүүх хуралдааны үеэр Н.Цогтсайхан "Шуудхан хэлэхэд би өөрөө энэ байгууллагын Ерөнхийлөгч болох хүсэлтэй. Шууд хэлчихье" гэж дуугарчээ.

М.Бадарч, Э.Оюунболд нарын Арбитрт маргахаар зэхсэн үндэслэл энэ байв

Допингийн эсрэг үндэсний төвийн бүртгэл хууль зөрчин өөрчлөгдсөнөөс хойш манай редакц энэ асуудлаар цаг тутам мэдээлэл бэлтгэж буй.

Н.Цогтсайханы хувьд тус байгууллагыг эрх зүйн чадамжгүй болгох чиглэлд М.Бадарч, Э.Оюунболд нартай хамтран ажилласан гэгдсээр ирсэн нэгэн юм. Харин уржигдрын шүүх хуралдаанд энэ эрх ашгууд хамтдаа нэгдэж оролцжээ.

Хамгийн гол нь, Н.Цогтсайхан нарын зүгээс гаргаж тавьсан гомдлоор Допингийн эсрэг үндэсний төвийн 2017 оноос хойших шинжилгээ бүгд хүчингүй болох нөхцөл үүсээд байв.

Харин М.Бадарч чухам үүний дараа буюу, улсын бүртгэл дэх нэр өөрчлөгдсөний дараа Арбитрын шүүхэд хандсан байдаг. Хандахдаа, өөрийнхөө шинжилгээний хариутай биш, харин Допингийн эсрэг үндэсний төвийг буруутгасан. "Эрх зүйн чадамжгүй байгууллага юм биш үү. Иймд миний барилдах эрхийг сэргээ" гэдэг аргумент дэвшүүлсэн. Гэвч Арбитрын шүүх дээр ялалт байгуулж чадаагүй.

Эх сурвалжуудын мэдээлж байснаар, М.Бадарч хэрэв энэ аргументээр ялалт байгуулж чадвал, араас нь Э.Оюунболд шүүхдэхээр бэлтгэж байв.

Тэмдэглэл:

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээн дэх хүчит бөхийн барилдааны допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төвөөр биш, БНХАУ-ын лабораториор хийлгүүлье гэдэг санааг ч Н.Цогтсайхан дэвшүүлж байв. Улмаар Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт тавьсан байдаг.

Үүнийг нь хүлээж аваагүй.

Н.Цогтсайханы хувьд олон жилийн өмнөөс Допингийн эсрэг үндэсний төвд тодорхой эрх ашгийн үүднээс хандаж, хэвлэлийн бага хурал хийж ирсэн. Харин М.Бадарч, Э.Оюунболд нарын эрх ашигтай энэ нь давхцаж, улмаар "2017 онд миний гарын үсгийг дуурайлгаж, томилгоо хийсэн" хэмээн гомдол гаргах санаа сэдсэн гэж харагддаг. Угтаа өөрөө УЗ-ийн гишүүн биш тул түүний гарын үсгийг дуурайлгах замаар асуудал шийдэх ямар ч боломжгүйг шүүх тогтоочихлоо.

Ямартай ч, хоёрдугаар сараас хойш Допингийн эсрэг үндэсний төвийн бүртгэл 2017 оныхоос өмнөх байдалд шилжчихээд байсан нь үнэн ч М.Бадарч, Э.Оюунболд нар барилдах эрхээ сэргээж чадсангүй. Шинжилгээ бол шинжилгээ. Арбитрын шүүх зөв шийдвэр гаргасан.

Баяр наадам зохион байгуулах комисс ч Н.Цогтсайханы хүсэлтийг хүлээж аваагүй нь ч улсаа бодсон шийдвэр болсон юм. Энэ бүхний цаана, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Монгол дахь эрх хэрэгжүүлэгч МОНАДА өөрөө 2017 оноос хойш хүчин төгөлдөр бус шинжилгээ авч ирсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдчих юм бол Олимпод цагаан туган дор оролцох эрсдэл өндрөө авах байв.

Тийм эрсдэл байсан уу, байсан. ЗГХЭГ-ын даргын хэмжээнд төвлөрч ажиллан, Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА ч олон улсаас тавьсан шаардлага, даалгаврыг тухай бүрд биелүүлснээр энэ жил монголчууд Олимпод ч, Паралимпод ч амжилттай оролцож чадсан.

Харин уржигдрын шүүх хурал М.Бадарч, Э.Оюунболд нарын болон Н.Цогтсайхан гэгчийн ашиг сонирхлын нэгтгэлийг ил болголоо.

М.ТЭНГИС


ЭНЭ АГУУЛГААРХ РЕДАКЦЫН ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮДТЭЙ ТАНИЛЦАНА УУ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

шүүх зөв шийджээ, допинг хэрэглэчихээд байгуулллагаа хүчингүй болгож ялна гэж угаасаа юу байхав дэ, тийм санаа энэ бөхчүүдээс л гарах бх да зайлуул

Зочин
Зочин
Reply to  зочин

Бөхчүүд гэдэг ийм л бүтэхгүй тэнэг улс даа, зц зц зц.... гэж гаса лмаараа.... хө !!!

Зочин
Зочин
Reply to  зочин

Өнөөгийн шүүх гэж угаасаа дампуурсан, авилгалжсан, ялзарсан газар шдээ. Тэднээс "ариун явдал" нэхээд утгагүй л дээ! К кк

zipad
zipad

badarch oyunbold tsogtsaikhan gej 3 m#l sdanuud inged unend guitsegdej bgaamdaa ergvv m#l mudakuud

Bujin
Bujin

2 hoshin shog

Зочин
Зочин

тэнэгүүд болимоор юмаа ойгутмаар усан гүзээнүүд шагналаа буцааж өг

Баяраа
Баяраа

Допингийн эсрэг төв ч гэх шиг. Нил ашиг сонирхолын зөрчил. Захиалгаар хэн 1 нд нь боломж гаргаж хэн нэгнийг нь золиосолдог ярганы газар. Хэрэггүй байгууллага дандаа араас нь ална. Шинжилгээгээ дотооддоо ч хийж чадахгүй. Хөндлөнгийн шинжилгээг давхар авч харьцуулж байхгүй бол хүний залуу нас хохироосон хэсэг бүлгийн мөнгө хүүлдэг газар шиг. Үүний оронд үйлдвэр баривал улс оронд арай наалдацтай!

Зочин
Зочин

Uvsiin batsuuri neg terbumaar avrag bolson

Зочин
Зочин

Үнэн хэзээд ялдаг юмаа!! Муусайн допингоо нуух гэсэн бусдыгаа луйвардагчидын булай булхай нь ил байсан. Бадарч. Оюунболд 2 бол ширэн нүүртэй хөлдүү толгойтой жудаггүй тэнэгүүд!!!

Батзориг
Батзориг

Энд нэр бүү дурьд .Хэн буруутай гээч зөвхөн улс төрчид бүх зүйлээс шунал тачаалаа аваад үхэж далд орцгоо хүүрнүүдээ

Зочин
Зочин

Монголын шүүх дампуурсан хэзээч үнэнийг тогтоож чадахгүй хэмжээнд хүртлээ дампуурч сайхан аварга залуусаа хэлмэгдүүлж доромжилж байна. Ийм хогийн шүүхэд хэн итгэхэвдээ . Хүний мууд дуртай хөнгөн хийсвэр хүмүүс л итгэх байхдаа

Зочин
Зочин

Допингийн төв гэх нэртэй луйваичингууд

Зочигэрэлгэрэл
Зочигэрэлгэрэл

Бадарч үнпэсний бөхчүүдйн нийтлэг дүр гэхэд болнодоо ичгүүр сонжуургүйргүй дээрэнгүй
Хамаг лмуу муухай бүхнийг Ман гишүүд хийж байгаа гэхэд хилэсдэхгүй энэ улсийг хулгайн
Үүр уурхайг Ман. Ан 2 л хийсэн биздээ одоо
Буцаад хэвэнд. нь оруулж чадахгүй бол бага гай
Тариад

Тийм
Тийм

Зайгаараа та 2 бөхөөс

Зочин
Зочин

Origoo talhnii meneger hontsiin s###s hontsiin huuhed

Зочин
Зочин

Ширэн нүүртэй гөлөгнүүд ичэж үхээсэй

Бөхчин
Бөхчин

ДИНЭГ БҮГЭСНҮҮД????????

Зочин
Зочин

Энэ монгол бөх бөхчүүд бүтэхгүй ээ араггүй дээ боловсролгүй ухаан муутай хар бярнаас өөр зүйлгүй хүмүүс шүү дээ

Батзориг
Батзориг

Бүгдээрээ эх орноо үнэ хүргэж зарчихаад гадаадад очиж тансаг амьдарвал дээр ч юмуу п.......

zochin
zochin

ene huduunii haltaisan haltar 2 pizdaag nasaar ni barildah erhiig ni hasaad eruugiin hariutslaga huleelgeh heregtei es zuigui uhamsargui buur neg zolbin 2 l###r

dambiijav
dambiijav

ter Hatanbaatar gej elegnii luivarchin bas hahuuldaj amjaad bn uu ?

Зочин
Зочин
Reply to  dambiijav

Ичиж зовохгүй гөлөгнүүдээ, тролуудаа үнэн ялна гэдэг энэ.Хатанбаатар эмч чинь түмэн олонд амь амьдралыг бэлэглэдэг гавьяатан. Жинхэнэ ёс зүйтэй хүн гэвэл энэ эмчийг хэлнэ дээ.Түмэн олон мэднэ.

Холбоотой мэдээ

Back to top button