БНАСАУ АНУ-ын сонгуулийн дараа цөмийн зэвсэг туршиж магадгүй

Хойд Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа цөмийн зэвсэг туршиж магадгүй гэж БНСУ-ын тагнуулын агентлаг үзэж байна. Хэрвээ хийвэл энэ нь долоо дахь туршилт нь болно. АНУ-ын сонгууль ирэх арван нэгдүгээр сарын тавны өдөр явагдана.
Өмнөд Солонгосын Тагнуулын үндэсний алба (NIS) Пёнян тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийж магадгүй гэж эрх баригч намын гишүүн И Сон Гвон, сөрөг хүчний Ардчилсан намын төлөөлөгч Пак Сун Вон нарт мэдэгдсэн байна..
БНАСАУ ойролцоогоор 70 килограмм плутони болон их хэмжээний өндөр баяжуулсан урантай. Энэ нь хоёр оронтой тоогоор хэмжигдэх цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай гэж “NIS” мэдээлсэн юм.
“NIS” мөн мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос энэ сарын эхээр анхны удаа баяжуулсан ураны үйлдвэрээ ил болгосон нь АНУ-ын сонгуулийг анхаарч байгаагийн илрэл байж болзошгүй гэжээ. Гэхдээ энэ нь эдийн засгийн хүнд байдалд зовж буй иргэддээ итгэл төрүүлэх зорилготой байж магадгүйг ч агентлаг онцлов.
"Гадна алдаа энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үйл явцад мэдрэмжтэй хандаж буй үйлдэл гэж тайлбарлаж болно. Дотроосоо бол туйлын хүнд эдийн засгийн нөхцөл байдлын дунд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх оролдлого гэж харагдаж байна" гэж И Сон Гвон хэлжээ.
Хамгийн сүүлд БНАСАУ 9-р сарын 18-нд шинэ тактикийн баллистик пуужингаа туршсан.Энэ нь пуужингууд нарийвчлалтай цохилт өгөх чадварыг шалгах зорилготой байсан гэж “NIS” үзсэн юм. Харвасан хоёр пуужингийн нэг нь амжилттай байг оносон нь өнгөрсөнтэй харьцуулахад бага зэргийн ахиц байв.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.