Нийгмийн

Кино урлагийн зөвлөл улс төрөөс хараат уу

“Оскар”-ын наадамд оролцох боломжтой кинондоо “гишүүд дэмжээгүй” гэдэг тодорхой бус шалтгаанаар Монголын Кино урлагийн зөвлөл “хилийн хориг” тавьсан нь мэргэжлийнхнийг бухимдуулж байна. Ядаж мэргэжлийн ийм тийм шалгуур, шаардлага, нөхцлөөс болоод дэмжээгүй гэх ямар ч тайлбар байхгүй зүгээр л “дэмжээгүй” гэдэг тодорхой бус үндэслэл хэлсэн байна. Нөгөө “Гарьд магнай” кинон дээр Богдын хатан “энэ наадам таалагдахгүй байна. Би үзэхгүй” гэдэг шиг улстөрийн сонгуультай жил учраас эрх баригчид нийгмийн үнэн бодит асуудлыг хөндсөн киног хааж, хавчаад улстөрийн нөлөөллөөр Кино урлагийн зөвлөлийнхнийг шахаанд оруулсан уу. Монголын кино урлагийн хөгжлийн 100 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа монгол киногоо монголчууд нь дэмжихгүй байгаа нь хэний захиалга вэ гэсэн хардлага улстөрчдийг тодруулбал, эрх баригчдыг чиглээд байна. Үнэхээр ядуурал, утаа, архидалт, хүүхдийн хүчирхийллээс ичсэн эрх баригчид кино урлагийн салбарыг удирдаж, уран бүтээлчдийг хянадаг болсон уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 29, 2024 19:39

Хараат болоод л эхлээд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаа биз дээ! Дараа нь харин яах аргагүй эсэргүүцэлтэй тулж, үнэн зөвд гүйцэгдээд ирэхээрээ шийдвэрээ өөрчилж энэ тэр! Ийм улс төржсөн, арчаагүй зөвлөлийг тараах хэрэгтэй!

Холбоотой мэдээ

Back to top button