Н.Учрал: "Орано майнинг"-тай гэрээ байгуулах ажлын хэсэг дүгнэлтээ ҮАБЗ-д танилцуулна
УИХ-ын намрын чуулган нээсэн энэ өдөр МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ураны ЦС-ын төслийн хүрээнд Франц улсын "Орано майнинг" групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлж байна.
Гэрээний гурван хувилбар бий. Тэдгээрийг ҮАБЗ-д танилцуулна. Улмаар улс төрийн шийдвэр гаргана. Ажлын хэсэг дотроо дэд ажлын хэсгүүдтэй.
ХЗДХ-ийн сайд гэрээний, АҮЭБ-ын сайд уран олборлох дэд ажлын хэсгийг ахалж байна. Түүнчлэн БОУАӨ, Сангийн, ЭЗХ-ийн сайдууд тус тус дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Өчигдөр тэдний дүгнэлтүүдийг нэгтгэн хүлээн авсан.
Иймд ерөнхий ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, ҮАБЗ-д дүгнэлтээ танилцуулах юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгалийн баялгийн дийлэнх хувийг ард түмэн эзэмших ёстой. Иймд 50+1 харьцааг хангуулахын тулд хичээж ажиллана" гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал минь Оросын уурга уртшүү, чам зэргийн хүнийг амархаан цааш нь харуулна шүү, мэдээтэйхэн байгаа рай !!!