Эдийн засгийн мэдээ

Гурилын импортын татварыг тэглэснээс хойш үйлдвэрлэл 30 хувиар буурчээ

Гурилын үнийн өсөлтийг хязгаарлахын тулд гурилын импортын татварыг тэглэх Засгийн газрын шийдвэр дотоодын үйлдвэрлэгчдэд томоохон цохилт болжээ.

11 нугарсан өсөлт

Монгол Улсын стратегийн хүнсэнд тооцогддог гурил, улаанбуудайн үрийг Засгийн газрын нэлээн хатуу зохицуулалт дор өнгөрсөн хугацаанд импортолсоор ирсэн юм. 2018 он хүртэл гурилын импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоодог байсан бол 2019 оноос аминдэмээр баяжуулсан гурилын импортын тоо хэмжээнд хязгаарлалт тогтоохоо больж байв. Харин энэ оны тавдугаар сарын нэгнээс улаанбуудайн гурилыг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Шийдвэр гарсан даруй гурилын импорт цойлсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харж болохоор байна. Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 38 мянган тонн улаанбуудайн гурил импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.2 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан гурилын импортын хэмжээг тогтоодог бөгөөд энэ онд 12 мянган тонныг импортлох зорилт тавиад байсан ч эхний найман сард л ийнхүү зорилтот хэмжээнээс гурав дахин давжээ. Мөн энэ хугацаанд импортолсон гурил бараг 100 хувь ОХУ-аас орж ирсэн байна.

Засгийн газраас энэхүү шийдвэрээ гурилын үнийн өсөлтийг сааруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарласан юм. Инфляц дунджаар 14 хувьтай байсан 2022 онд дотоодын I зэрэглэлийн гурилын үнэ өмнөх оноосоо 46.4 хувиар, 2023 онд 16.5 хувиар өссөн байна. Сүүлд 2023 оны гуравдугаар сарын байдлаар гурилын үнэ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн, мөн баруун бүс нутагт гурилын үйлдвэргүй тул гурилын нийлүүлэлт тасалдаж эхэлснээр гурилын үнэ дахин нэмэгдэх нөхцөл үүссэн гэж ЭЗХЯ тайландаа мэдээлжээ.

Тиймээс арга хэмжээг авснаар гурилын дундаж үнэ 30-40 хувиар буурч, иргэдэд 165-220 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно гэж үзсэн байна. Тарифыг тэглэсний дараах үнийн өөрчлөлтийг харвал есдүгээр сарын байдлаар I зэрэглэлийн гурилын үнэ тавдугаар сартай харьцуулахад найман хувиар буурсан байна.

Үйлдвэрлэгчдэд ирсэн шийтгэл

Импортын хаалгыг бүрэн нээснээр үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс муудаж, улмаар дотоодын гурилын үйлдвэрлэл 30 орчим хувиар буурсныг ХХААХҮЯ мэдээлж байна. Тухайлбал:  салбарын томоохон төлөөлөгч “Милл Хаус” ХХК-ийн борлуулалт тавдугаар сараас хойш бараг 80 хувиар буурчээ.

“Манай компани сард дунджаар 1500-2000 тонн гурил зах зээлд нийлүүлдэг байсан. Харин тавдугаар сараас хойш 300 тонн л гурил борлууллаа. Эрэлт буурч байгаа нь гурилын үйлдвэрийнхэн төдийгүй улаан буудай тариаланчдад ч нөлөөлж байна” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Ш.Оюун мэдээлсэн юм.

Үүнээс гадна өнгөрсөн онд сард дунджаар 700-1000 тонн гурил нийлүүлдэг байсан “Од” групп тавдугаар сард баруун боомтуудаар ОХУ-аас их хэмжээний гурил импортолж эхэлснээс хойш сард ердөө 500 орчим тонныг борлуулдаг болжээ. Тус компани өмнө нь баруун аймгуудад бүтээгдэхүүнээ голчлон нийлүүлдэг байсан бол одоогоор зөвхөн Улаанбаатарт борлуулж байгаа аж.

Эх сурвалж: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2024 13:07

Борлуул�##�т буурлаа гэхийн оронд үнээ өрсөлдөхүйц хэмжээгээр буулгах бодлого баримтл�##�аа оросоос ирсэн гурилын борлуул�##�т байхгүй болж Монгол гурилаа л авч иаараа шүү дээ. Үнээ буулгаж зах зээлийн жамаар өрсөлдөж чадахгүй бол хохь чинь гэхээс өөр юу гэхэв дээ. Ингэж мэдээ тавилаа гээд ард түмэн хэрэглэгч үйлдвэрүүд өрөвдөөд их өндөр үнэтэй гурил авахгүй нь тодорхой биз дээ. Үнээ л буулгаж хямдруулан, өөр гарц зам байхгүй.

зочин
зочин
10 сар 3, 2024 14:41

Дотоодын гурилын үйлдвэрүүдийг дампууруулж унагах нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button