Трамп амийг нь хөнөөх оролдлого гарсан газарт дахин очлоо
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Доналд Трамп амийг нь хөнөөх оролдлого гарсан газарт дахин очиж, кампанит ажлаа хийжээ. Долоодугаар сарын 13-нд Пенсильвани мужийн алслагдмал бүсэд сонгуулийн кампанит ажил хийж явахад нэгэн этгээд түүн рүү гал нээж, сум азаар чихийг нь сэтэлж өнгөрсөн юм.
Трамп бямба гарагт /2024.10.05/ хэрэг гарсан газар дахин очиж үг хэлэхдээ “Үргэлжлүүлээд ярихад” хэмээн будуулах үед нь тасалдсан үгээ үргэлжлүүлж байгаа мэт яриагаа эхлүүлжээ. Түүнтэй тэрбумтан Илон Маск явсан юм. Үг хэлж байх дундуураа Трамп Маскийг тайз дээр дуудаж гаргаж ирсэн байна. Маск тайзан дээр гарч ирэхдээ “Хэн нэгний мөн чанарын жинхэнэ шалгуур бол галаар ороод гарах” хэмээжээ.
Долоодугаар сарын 13-нд хэрэгтэн гал нээж нээсэн цаг болох 18:11 минутад Трамп хэсэг чимээгүй байхыг уриалсан юм. Хүмүүс чимээгүй болоход хонх дөрвөн удаа дугарсан байна. Энэ нь Трампыг оролцуулан хэрэгтний галд өртсөн дөрвөн хүнд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ байсан юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.