Гадаад мэдээДЭЛХИЙ

Нидерландын музейд үзмэр болгож тавьсан шар айргийн лаазыг санамсаргүй хаяжээ

Нидерланд улсын Лиссе тосгон дахь “LAM” музейд үзмэр болгож тавьсан хоёр шар айргийн лаазыг ажилтан нь санамсаргүй хаясан явдал гарсан байна. Тус музейн хэвлэлийн төлөөлөгч Фрукже Буддинг “AFP” агентлагт хэлэхдээ үзэгчдийг гайхшируулах зорилготой үзмэрүүдийг хачирхалтай байрлалуудад тавьдаг хэмээжээ. Тэр хоёр лаазыг цахилгаан шат дотор байрлуулсан байсан юм.

Цахилгаан шат дотор байрлуулсан лаазыг тус музейд ажилладаг механикч хог байна гэж бодон хаяжээ. “LAM” музейн куратор Элиза ван ден Берг бага зэрэг амраад буцаж ирэхдээ лааз алга болсон байсныг анзаарсан байна. Тэр азаар лаазнуудыг хийсэн хогны уут гадаа байрлах сав руу хаягдахаас өмнө олжээ. Буддинг уг явдлын дараа “Бид одоо уг бүтээлийг илүү уламжлалт газарт байрлуулна” гэжээ.

“Хамтдаа өнгөрүүлсэн бүх сайхан мөчүүд” нэртэй тэр хоёр лаазыг Франц урлаач Александр Лавет бүтээсэн юм. Лавет тэдгээр лаазыг акрилийн будаг ашиглан гараар урласан байна. Музейн үзмэртэй холбоотой иймэрхүү хачирхалтай явдал хэд хэдэн удаа гарч байсан юм. Тухайлбал 2023 онд Сөүл дэх галерейд үзмэр болгож тавьсан гадилыг нэгэн эрэгтэй өлссөн гэх шалтгаанаар идэж байсан.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button