"Оюутнуудын шилбэ хугарч, тархи гэмтсэн. Биеийн байдал нь хүнд байна"

Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Мөн 18-20 насны 1-3 курсийн оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан. Тонхил сумаас Улаанбаатар луу зорчих замдаа Дэлгэр суманд замын хажуу руу унаж осолдсон. Ослын улмаас хүнд гэмтсэн оюутнууд Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж, цааш Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээллийг эх сурвалжууд өгч буй.
Тэгвэл бид Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй гурван оюутны биеийн байдлын талаар тус эмнэлгийн Гэмтлийн тасгаас тодрууллаа.
Оюутнуудыг эмчлэгч эмч “Зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн гурван эрэгтэй манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Хүлээн авахад ирсэн оюутнуудыг шөнөжин сахиж, үзлэг, оношилгоо хийсэн. Одоо нэг нь хагалгаанд орох гэж байна. Нэг эрэгтэйн бие маш хүнд, нэг нь хүндэвтэр, нөгөөх нь зовуурь ихтэй байна. Зовуурьтай эрэгтэй зөөлөн эдийн гэмтэл ихтэй тул дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна. Хүнд, хүндэвтэр хоёр эрэгтэйн гэмтлийн хувьд нэгийнх нь хоёр шилбэ хугарсан, нөгөө эрэгтэйнх нь тавхай хугарсан. Тархины гэмтэл ихтэй байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайтай сонгууль. Хариуцлагаа хүлээ намууд
Харамс�##�тай байна, зүв зүгээр хичээлдээ явж байсан хүүхдүүд....
Хэдхэн төгрөгнөөс болж...