Оюутнууд Тонхил сумаас хот руу буцах замдаа осолджээ
Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг энд дарж харна уу.
Мөн 18-20 насны 1-3 курсийн оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан гэж эх сурвалж мэдээлээд буй. Тэгвэл бид энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газар болон Дэлгэр сумын цагдаагийн газраас тодруулахад, Осол өчигдөр /2024.10.13/ болсон. Бид шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Харин Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс ослын талаар лавлахад, “Осолд орсон оюутнууд манайд хүргэгдэн ирсэн. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн” гэв.
Түүнчлэн Дэлгэр сумын ЗДТГ “Осолд орсон оюутнууд Говь-Алтай аймгийн Тонхил сумынх” гэсэн мэдээллийг өглөө. Бид мэдээллийг үргэлжлүүлэн тодруулан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран сайхан з�##�уус. Тэр нэг сумын сонгуульд сан�##� өгөх гэж очих тийм чух�##� гэж үү? Харамс�##�тай юм.
3 өдөр амрахаар бас гэртээ харимаар л санагдаа байлгүй дээ
Гайтай хар дуракууд шүү.хайран з�##�уус
Ясан их улс төржөөд хүүхэдүүдийг уруу татаад байдагаа болимоор юм.
Слнгуулийн шоу хийсэн эздийг олох хэрэгтэй
Намынхааа мөнгө өгч сан�##� авсан тэр нэр дэвшигч буруутай юу
Хурдаа тааруулж явахгүй дээ
Яана аа ёстой ямар муу мэдээ бэээ бурхан минь цахим Монгол биз дээ байгаа газраасаа өгүүлээчэээээээ
Yasan hetsuum be hairan shan zaluus
царцаа болгож явуулсан хvнд хариуцлага
Hairan Zaluus haramsaltai ted uursdiin sanalaar yawna gej baihgyi AH n zug salhi chig ergenguut MAH heden sanal awhaar yawuulsan biz, hoich yeiin hen horlogdoj duuslaa uursdiin uzel bodolgyi bolgoj baigaa archaagyi ch arga yumdaa
Сонгуулийн буруу гэхээсээ автомашиныг хэн дуртай туршлагагүй, бүрэн бус, согтуугаар зэрэг олон хариуцлагагүй үйлдлээс болж олон хүний амь үрэгдсэн!!! Тэнэг донгио нь дэндсэн Монголчууд хэн нэгэндээ сануулах сэрэмжлүүлж, хориж цагдадгүй нь нөхөшгүй гарз болдог?!!!
Аль намын хэний сонгуульд оролцож явсан нууц юм уу? Тэрнийг нь яагаад бичихгүй байгаа юм бэ?
МАНАН гийн гай
Uuchlaarai bi ooroo tohiliin hun aimgiin tvoos sum ruu butsaj bsn bgashuu aimgaas hotruu bish
Аль намын царцаанууд вэ ?