Эдийн засгийн мэдээ
Нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар нэмэгджээ

Монгол Улс энэ оны төсөвт нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн билээ. Нүүрсний экспорт 2024 оны хоёрдугаар улиралын байдлаар 25.6 сая тонн, оны эхнээс нийт дүнгээр 31.6 сая тонн болж өссөн байна.
Энэ онд манай улсын нүүрсний экспорт үндсэндээ сэргэж, экспортын дүн өмнөх оныхоос 39.1 хувиар өссөн нь төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлжээ. Наймдугаар сарын 23-ны байдлаар 53 сая тонн экспортлосон дүнтэй байгаа бөгөөд 2024 оны эцэст нийт 75 сая орчим тонн нүүрс экспортлох хүлээлттэй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.