Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Жоржиа мужид ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын тавны өдөр явагдана. Тэгвэл тус сонгуулийн  урьдчилсан санал хураалт Жоржиа мужид мягмар гарагт /2024.10.15/ эхэлсэн байна. Тус мужийн сонгуулийн албан тушаалтан Габриел Стерлинг хэлэхдээ энэ удаагийн урьдчилсан санал хураалт 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн гэжээ.

Тодруулбал Жоржиа муж дахь урьдчилсан санал хураах байруудад мягмар гарагийн 16:00 минутын (орон нутгийн цагаар) орчим 252 мянган хүн саналаа өгсөн байна. Харин 2020 онд 136 мянган иргэн урьдчилсан байдлаар саналаа өгчээ. Стерлинг санал өгөгчдийн тоо нэмэгдсэн талаар бичихдээ “Ирц гайхалтай байна” хэмээсэн юм. Жоржиа бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийдэх савлагаатай долоон мужийн нэг.

Сүүлийн үед АНУ-ын сонгогчид дунд биеэр очиж эсвэл шуудангаар дамжуулан урьдчилж саналаа өгөх нь түгээмэл болж эхэлсэн. 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль явагдахаас өмнө долоон сонгогч тутмын нэг нь урьдчилсан байдлаар саналаа өгсөн билээ. Гэхдээ Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүс шуудангаар урьдчилж саналаа өгөхийг биеэр явж өгөхтэй харьцуулахад эрсдэлтэй гэж эсэргүүцдэг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button