Трамп: Би ерөнхийлөгч байсан бол ОХУ Украин руу довтлохгүй байсан юм

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан. Тэрбээр АНУ-руу орж ирж буй бүх импортод 10-20 хувийн татвар, БНХАУ-ын бараанд 60 хувийн татвар тавина хэмээсэн. Энэ нь дэлхийд шинэ худалдааны дайн үүсгэж магадгүй. Энэ сар Трамп ажлаа хүлээн аваад ямар бодлого явуулахыг нь олон улс хүлээн, ажиглаж байна. Тэгвэл түүний наймдугаар сарын сүүлээр хийсэн ярилцлагыг та бүхэнд дахин хүргэе.
Доктор Фил: Ноён ерөнхийлөгч өө, надтай суун ярилцаж байгаад баярлалаа.
Дональд Трамп: Баярлалаа.
Фил: Тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Та маш завгүй байгаа. Гэхдээ би яг үүнийг асуумаар. Томас Мэтью Крукс тантай ойрхон байрласан барилга дээр гарч, AR загварын довтолгооны буугаар найман удаа буудаж, таны чихийг сум сэтэлсэн явдлаас хойш долоо, магадгүй найман долоо хоног өнгөрлөө. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, та амь гарахааргүй халдлага байсан. Мөн тэд тийм ойроос буудсан тохиолдолд амь нас чинь эрсдэх нь баараггүй байсан гэж хэлсэн. Гэвч та энд сууж байна. Энэ талаар бодож үзсэн байх, "Би яагаад энд байна? Яаж амьд гарсан бэ?" гэж өөрөөсөө асуусан байх. Та энэ асуултад юу гэж хариулмаар байна?
Трамп: Маш хэцүү асуулт. Энэ явдал болсон үед нэг цохилт болсон. Би "Юу болоод байна вэ?" гэж бодсон. Чихэндээ маш хүчтэй цохилт мэдэрсэн, гэхдээ тэр талаар ч бодож амжаагүй. Азаар би хурдан доошоо хэвтсэн. Хэрэв би доошоо хурдан хэвтээгүй бол бууны сумнууд толгой дээгүүр шүргэх шахам өнгөрч байсан. Сум шунгинахыг би сонссон. Маш хурдан болж өнгөрсөн үйл явал. Би "Сум ямар хурдтай явдаг вэ?" гэж хамгаалагчдаас асуухад, тэд "Цагт 3000 миль хурдтай" гэж хэлсэн. Мөн цагт хэдэн фут хурдалдгийг нь хэлсэн, дараа нь милийн хэмжээг тодорхой хэлж өгсөн. Танд чихэнд чинь сум исгэрэн зөрөх нь сонгогдохуйц тийм хурдан гэж хариулсан юм. Би биеэ үл ялиг эргүүлэх хөдөлгөөн хийсэн нь их азтай хэрэг шүү. Толгойгоо яг 90 градус эргүүлээгүй бол би одоо тантай энд сууж байхгүй байлаа. Энэ тохиолдол, миний амь гарах магадлал олон саяд нэг. Олон саяд шүү. Гэхдээ би яг зөв цагт толгойгоо эргүүлж таарсан даа.
Фил: Тэгэхээр та яагаад өөрийгөө амь гарсан гэж бодож байна? Шөнө дунд ганцаараа, эсвэл гольфийн тэргэнд суугаад явж байхад чинь энэ тухай бодогдоно биз?
Трамп: Агуу хүчний нөлөө байх ёстой. Саяд нэг гэхэд ч багадах боломж. Би өмнө нь саяд нэг гэж хэлдэг байсан. Үнэндээ үүнээс бага магадлалтай. Толгойгоо баруун тийш эргүүлэх ямар нэгэн шалтгаан байх ёстой. Би ер нь толгойгоо баруун тийш эргүүлдэггүй. Амь гарахын тулд секундийг найм хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд толгойгоо баруун эргүүлэх ёстой байсан юм. Зөвхөн баруун тийш эргэх биш, энэ ертөнц дээр өнгөрсөн бүх цаг хугацаа дундаас нэг секундийг найм хуваасантай тэнцэх хугацаанд. Тиймээс маш азтай амь гарсан гэж л боддог.
Фил: Таныг ямар нэгэн хүч аварсан шалтгаан байгаа гэж бодож байна уу?
Трамп: Миний бодлоор бол Ертөнцийн эзэн манай улсыг хайрладаг, тэр биднийг улсаа сэргээнэ гэж боддог байх. Манай улсын нөхцөл байдал маш муу байна. Гэмт хэрэг, болж буй бусад аймшигтай зүйлсийг харахад нөхцөл байдал маш муу байна, гэхдээ үүнийг шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж болно. Тийм учраас Ертөнцийн эзэн л намайг аварсан байх ёстой.
Фил: Тийм байх нь.
Трамп: 20 саяас нэг тохиох магадлалыг аз гэж хэлж болох уу? Тийм биз дээ. Тэр сум оногдохгүй байж болох цорын ганц байрлалд би орсон байсан.
Фил: Тэгэхээр та Ертөнцийн эзэнд итгэдэг үү?
Трамп: Тийм ээ, би итгэдэг.
Фил: Тэр өдөр Ертөнцийн эзэн оролцсон гэж итгэж байна уу?
Трамп: Тийм ээ, тэгж итгэж байна.
Фил: Таныг улс орондоо хийж бүтээх зүйлс байгаа гэж боддог. Ажил тань дуусаагүй, аврагдсан нь ямар нэгэн учир шалтгаантай байх.
Трамп: Ертөнцийн эзэн тэгж бодож байгаа бололтой. Юу болохыг харж л байя. Нэгдүгээрт, би маш ширүүн бүлэг хүмүүсийн эсрэг сонгуульд оролцож байна. Би Байдены эсрэг сонгуульд ялсан. Мэтгэлцээний дараа би 17, 18 оноогоор түрүүлж байсан. Ийм учраас тэд “Байден ялагдах гэж байна" гэх болсон. Тэд түүнд ялагдах гэж байна гэж хэлээд "Чамайг сольж гаргана" гэж хэлсэн. Харин Байден "Үгүй ээ, би ялагдахгүй" гэж хэлсэн. Тэр “Зөвхөн Ертөнцийн эзэн л намайг өөрчилнө" гэж хэлсэн. Яг юу болсныг нь хэн мэдэх вэ. Гэхдээ тэр "Би явахгүй" л гэх юм хэлсэн. Намынхаа сунгаанаас 14 сая санал авч, харин Камала нэгийг ч аваагүй. Америкийн улс төрд ийм зүйл болж байгаагүй. Би өрсөлдөгчөө ялахад, түүнийг солиод ахиад өөр өрсөлдөгч гаргаад ирсэн.
Хэрэв би Камалаг ялах юм бол, ямар нэгэн агуу хүч намайг үндэстнээ аврахад оролцохыг хүсэн буйгаа харуулж байна гэсэн үг. Магадгүй энэ нь үндэстнээ аврахаас илүү зүйл байх. Магадгүй ертөнцийг аврах ч байж магадгүй. Би хатуухан залуустай сайн хэлэлцдэг. ОХУ Украин руу довтлохгүй байсан юм. Одоо сая хүн амьд байх байсан. Украины хотууд байрандаа байх байсан. Тэр хотууд, алтан оройтой сүмүүд, цамхгууд бүгд сүндэрлэсэн хэвээр байх байлаа. Одоо бол бүгд сүйрсэн. Тэр хотууд, тэр улс сүйрсэн. Израилд ийм зүйл тохиолдохгүй байсан. 10-р сарын 7-нд тийм зүйл болохгүй байсан. Намайг ерөнхийлөгч байх үед Иран ядуу орон байсан. Би тэднийг ядуу байхыг хүсэхгүй байгаа. Гэхдээ Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг бас хүсэхгүй.
Фил: Тиймээс та эдгээр сорилтуудыг даван туулах ёстой гэж бодож байна уу?
Трамп: Би мэдэхгүй байна. Гэхдээ тэр сум миний толгойг нэвт гарч болох байсан. Тэгтэл сум миний чихийг оносон, өөр ямар ч газар оноход маш аюултай.
Фил: Таны ард байсан хүн суманд оногдож, амьсгал хураасан. Кори Комператор.
Трамп: Тийм ээ, амь үрэгдсэн.
Фил: Мөн хоёр хүнийг ноцтой гэмтээсэн.
Трамп: Эмч нар ноцтой шархадсан хүмүүс амь гарахгүй гэж байсан. Гэхдээ тэд чадсан. Эмч нар үнэхээр гайхалтай байсан гэдгийг би дурдах ёстой.

Фил: Таны хувьд Нууц алба ажлаа хэр сайн гүйцэтгэсэн бэ?
Трамп: Хараач, тэд маш зоригтой ажилласан. Гэхдээ Нууц албаны хэн нэгэн дээвэр дээр байрлах ёстой байсан. Дээвэр дээр алба хаагч байгаагүй. Орон нутгийн хууль сахиулах байгууллага, Нууц албаны хооронд харилцааны алдаа гарсан бололтой. Тэд энэ асуудлаа засах хэрэгтэй байх. Би үүнийг л хэлж чадна, тайзан дээр маш зоригтой хүмүүс гарч ирсэн. Сумнууд миний толгой дээгүүр өнгөрч, тэд хэдхэн секундийн дотор намайг биеэрээ бүрхэж хамгаалсан. Нууц албаны мэргэн бууч, өөр алба хаагч байсан байж ч магадгүй л дээ. Тэр алба хаагч гал нээгээгүй бол олон хүн үхэх байлаа. Яг Лас Вегасын тэр аймшигтай хэрэг давтагдах магадлалтай байсан.
Фил: Болсон явдал таныг өөрчилсөн үү? Таны амьдралыг үнэлэх үнэлэмж эвсэл нэгэн зүйл өөрчлөгдсөн үү? Та хүүхдүүдээ илүү чанга тэвэрдэг болсон үү?
Трамп: Олон хүн надаас "Ажлаа үргэлжлүүлэхээс айдаг болсон уу" гэж асуусан. Хараач, ерөнхийлөгч байх бол аюултай ажил. Энэ нь уралдааны жолооч байхаас ч илүү аюултай, ямар ч ажлаас илүү аюултай. Бодоод үзвэл, хамгийн аюултай мэргэжил. Жагсаалтаар нь дээш доош гүйлгээд хараарай. АНУ 46 ерөнхийлөгчтэй байсан. Тэдний олон нь эрт ажлаа өгч эсвэл хүнд гэмтсэн түүхтэй. Энэ үнэхээр аюултай ажил. Би хэр аюултайг нь ойлгодоггүй байлаа. Тэгтэл өчигдөр би хил очих харсан юм. Үнэхээр аюултай газар байна лээ. Байден тийм аюултай болгосон. Байден, Харрис хоёр хилийг аюултай газар болгож орхисон. Маш, маш аюултай газар. Би сая өгч байхад Нууц албаны хүмүүс "Ноёнтон, дахиж босож болохгүй" гэж хэлсэн. Гэхдээ ерөнхийлөгчийн алба бол агуу ажил. Үнэхээр сонирхолтой ажил. Маш их сайн сайхан үйл хийж болно, гэхдээ аюултай.
Фил: Та АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд зүтгэхийн тулд, Камала Харрисийг 11-р сарын 5-нд ялж гарах хэрэгтэй. Та хувь хүнийх нь хувьд Камала Харрисийг юу гэж бодож байна вэ? Зүгээр л хувь хүнийх нь талаар?
Трамп: Би хувь хүнийх нь хувьд түүнийг сайн мэдэхгүй.
Фил: Тэгэхээр та түүнийг хувь хүнээр нь мэдэхгүй гэсэн үг үү?
Трамп: Тэр бол марксист. Цагдаагийн хүчинд олгох төсвийг багасгахыг маш хүчтэй дэмжсэн, Миннесота дахь хорих газраас үнэхээр муу зүйл хийсэн хүмүүсийг батлан даалтад гаргасан хүн. Тийм зүйл хийснийг нь маш тодорхой харсан. Тэр олон муу зүйл хийсэн. Тэр газрын тосны өрөмдлөг хийхгүй гэж хэлсэн. Тийм зүйл болбол манай улс мөхөж сүйрнэ. Улс орон түлшгүйгээр амьдрахгүй. Ядаж л хэсэг хугацаанд чадахгүй байх. Яагаад гэвэл эрчим хүчгүй болно шүү дээ. Салхины эрчим хүч сайн байж болох ч шувуудыг алдаг. Эдийн засагчид болон бусад мэргэжилтнүүд салхины эрчим хүч бол дэлхийн хамгийн үнэтэй эрчим хүч гэдэг билээ. Гэхдээ хүрээлэн буй орчны төлөөх идэвхтнүүд салхины эрчим хүчинд их дуртай. Яагаад дуртай байгаа юм бэ? Салхин сэнс бүхий л шувуудыг алдаг. Салхин сэнс доор очоод үзээрэй. Яг л шувуудын оршуулгын газар шиг харагдана. Гэхдээ л түлш хэрэгтэй. Харрис үүний эсрэг байдаг. Хэрэв тэр сонгуульд ялбал, тэр Америкийг нураах зүйлсийг хийж эхэлнэ. Хаана ч өрөмдлөг хийхийг зөвшөөрөхгүй. Одоо өрөмдлөг явуулахыг зөвшөөрч байгаа ганц шалтгаан нь түлшний үнэ тэнгэрт хадсан байгаа явдал. Тэр Байденаас муу ажиллана гэж бодож байна. Байден бол манай улсын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч. Харрис хамгийн муу дэд ерөнхийлөгчөөрөө алдартай. Таван долоо хоногийн түүнийг аймшигтай дэд ерөнхийлөгч гэж тооцож байсан.
Фил: Та түүнтэй хувийн асуудалгүй юу?
Трамп: Тийм юм байхгүй
Фил: Та зөвхөн түүний зорилго, үзэл бодлын л талаар сая ярив уу? Түүнийг хувь хүний хувьд мэдэхгүй болохоор.
Трамп: Тийм ээ, би түүнийг мэдэхгүй.
Фил: Та төрийн удирдлагад гарч байсан. Харрис хил дээрх асуудлыг шийдэх ерөнхий командлагчаар ажилласан. Төрийн эрхийг барьж байсны хувьд, та түүний хилийн асуудлыг шийдсэн байдалд нь ямар дүн тавих вэ?
Трамп: Би F тавина. Хэрэв хилийн зохицуулалтыг хэрхэн муу хийх талаар судлах гэж байгаа бол үүнийг харах хэрэгтэй. Түүхэн дэх хамгийн муу нөхцөл байдалтай хил. Хилээр дамжиж 20 сая хүн орж ирсэн гэж бодож байна. Өмнө нь сонсож л байсан байх. Тэд шорон, сэтгэцийн эмнэлгүүдээс ирсэн хүмүүс. Тэд бол террористууд. Бусад улс орнууд шоронгийн хоригдлуудаа манай улс руу оруулахыг зөвшөөрч байна. Хоригдлуудад "Хэрэв чи эргэж ирвэл бид чамайг ална. Хэрэв чи эргэж ирвэл бид чамд үхлийн ял онооно" гэж хэлдэг. Тэд манай улс руу зуун мянгаар нь алуурчид, хар тамхины наймаачид, хүний наймаачдыг авчирч байна.
Фил: Хэн тэднийг илгээж байгаа вэ?
Трамп: Улс орнууд.
Фил: Ямар улс орнууд?
Трамп: Зарим нь өөрөөрөө ирж байгаа. Гэхдээ улс орнууд хүмүүс илгээж байгаа.
Фил: Жишээ нь Венесуэл үү?
Трамп: Өмнөд Америкийн олон улс орнууд, магадгүй бүгд. Хэрэв би Өмнөд Америкийн ямар нэг улсын ерөнхийлөгч байсан бол, та ч байсан ийм зүйл хийх л байсан. Гэхдээ дэлхийн хаана ч гэсэн одоо ийм зүйл болж байна. Тэд Африкаас, Конгогоос ирж байна. Би хил хамгаалагчидтай ярилцсан. Хил хамгаалагчид надад хэлэхдээ 158 орноос хүн ирсэн гэж хэлсэн. Ихэнх хүмүүс ийм олон орноос цагаач ирж байгааг мэддэггүй. Тэд Мексикээр дамжин дэлхийн өнцөг булан бүрээс орж ирдэг. Тэд Мексик үүнийг зөвшөөрөх ёсгүй, гэхдээ зөвшөөрдөг. Миний үед зөвшөөрдөг байгаагүй. Би маш хатуу ярьдаг байсан болохоор тэр. Бид "Мексикт үлд" гэх бодлого явуулж, үүнийг мөрдөөгүй бол хатуу хариуцлага тооцдог байсан.
Фил: Ерөнхийлөгч болсон эхний өдрөөсөө энэ тал даар ямар арга хэмжээ авах вэ?
Трамп: Бид нэн даруй гэмт хэрэгтнүүдийг бөөнөөр нь албадан гаргах болно. Манай хил хамгаалагчид, ICE болон орон нутгийн цагдаа нар бүгд ажиллана. Тэд хууль бус цагаачдыг сайн мэднэ. Орон нутгийн цагдаа нарт эрх мэдлийг нь буцааж өгөх хэрэгтэй. Учир нь бид гэмт хэргийн дүүрсэн оронд амьдарч байна. Гэмт хэргийн тохиолдлоор тэргүүлдэг 25 хотыг хараад үз. Бараг бүгдийг нь Ардчилсан нам удирддаг. Цагдан хорих газраас гарахын тулд батлан даалтын мөнгө ч төлөх хэрэггүй болсон. Аллага хийгээд баригдаад, гараад явчихна. Бэлэн мөнгөний батлан даалт гэж байхгүй. Юу ч байхгүй. Энэ бол солиорол.

Фил: Хэрэв хууль бус цагаачдыг бөөнөөр нь барьж, албадан гаргавал маш том ажил болох нь гарцаагүй. Учир нь маш олон хүн байгаа шүү дээ.
Трамп: Эхлээд хууль сахиулахынхан зуун мянган хүн амины хэрэгтэн, шоронгийн хоригдлыг хөөж гаргах болно. Аюултай хүмүүс. Тэд хүүхдүүд биш, манай орны хэрэгтнүүд тэдний хажууд сайхан сэтгэлтэй санагдана. “MS-13” бүлгийнхэн хүмүүсийг хутгалах дуртай. Лонг-Айлендад тийм зүйл болж байгаа. Миний захиргааны үед тус бүлгийн олон мянган гишүүнийг хөөж гаргасан, тэд дахиж ирээгүй. Би тэднийг Хондурас, Эль Сальвадор, Гватемал, Мексик руу буцааж явуулсан. Миний бодлого үр дүнгээ өгч байсан. Бидний захиргааны үед АНУ-ын түүхэн дэх хамгийн аюулгүй хил үүссэн. Байден зүгээр л тэр хэвээр нь орхиод далайн эрэг дээр нарлаж болох байсан шүү дээ.
Фил: Та шуудангаар санал өгөх, саналын хураахыг дэмждэггүй.
Трамп: Тийм ээ. Аймшигтай.
Фил: Гэхдээ шуудангаар санал өгөхийг зөвшөөрдөг.
Трамп: Тийм шүү. Шуудангаар санал өгөхийг зөвшөөрөх ёсгүй.
Доктор Фил: Гэхдээ л зөвшөөрдөг шүү дээ.
Трамп: Тийм. Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүс мягмар гарагт (Сонгуулийн өдөр) гарж очоод өөрсдөө санал өгөх дуртай байдаг. Энэ нь олон жилийн туршид, олон арван жилийн туршид үргэлжилж ирсэн уламжлал юм. Бараг л гэр бүлийн уламжлал. Гайхалтай зүйл. Ардчилсан нам харин өөрөөр тоглодог, саналын хуудас цуглуулдаг. Калифорнид жишээ нь, хүмүүс долоон саналын хуудас авж болдог. Ардчилсан намынхан шүү дээ. Би Калифорнид үг хэлсэн. Тэгэхэд маш олон хүн цугласан байсан юм. Тийм болохоор би “Калифорнид хэзээ ч ялагдахгүй” гэж хэлсэн. Гэхдээ Бүгд найрамдах намынх бол тэнд автоматаар ялагддаг. Хэрвээ Есүс бууж ирээд санал тоосон бол би Калифорнид ялах байсан. Өөрөөр хэлбэл, саналыг үнэнчээр тоолдог байсан бол би Калифорнид ялна.
Фил: Та үнэхээр итгэлтэй байна уу?
Трамп: Тийм, би итгэлтэй байна. Би Калифорниар явахдаа намайг дэмжсэн тэмдэглэгээнүүд хаа сайгүй байгааг хардаг. Бүх зүйлийг саналын хуудсаар өгдөг, энэ нь маш шударга бус зүйл. дамждаг. Тэд иргэддээ нийтдээ 38 сая саналын хуудас илгээдэг, магадгүй 36, 38 сая. Гэхдээ шударга зарчимтай газар очиход, энэ улсад тийм газар маш их бий, та дундад баруун бүс рүү явбал, Айова, Айдахо зэрэг мужууд руу явбал тэнд үнэхээр шударга систем ажилладаг. Гэвч 38 сая саналын хуудас илгээж байгаа гэж бодоод үзээрэй. Калифорниад санал авах бүхээг байхгүй.
Би Флоридад, Палм-Бичид санал өгөхдөө орж очиход тэд намайг таньдаг ч гэсэн, "Та надад энэ бичиг баримтыг үзүүлээч. Та үнэмлэхээ үзүүлээч" гэж асуудаг. Тэд миний бүх мэдээллийг шалгадаг. Тийм газарт сонгуулийн луйвар хийхэд маш хэцүү байх болно л гэж би боддог юм. Калифорнид тэд юу ч хийдэггүй. Ганц хийдэг зүйл нь санал бөглөх хуудас илгээнэ, түүнийг нь та буцаагаад илгээх ёстой гэж хэлдэг. Энэ нь шууданчаар гэх мэт маш олон хүнээр дамжиж байдаг. Энэ талаар та сонсож л байсан байх маш олон хүн нэгээс олон саналын хуудас авдаг, тэд олон санал өгдөг. Тэд долоон саналын хуудас илгээдэг.
Бүгд найрамдах намыхан өнгөрсөн хугацаанд илүү хичээж тэмцэх ёстой байсан. Энэ10, 12 жилийн өмнө эхэлсэн. Франц шуудангаар сонгуулийн санал өгдөг байсан шүү дээ. Гэхдээ луйвар их гардаг байсан тул тэд үүнийгээ зогсоосон. Ямар үед ч шуудангаар санал өгөх систем байвал луйвар гарах магадлал маш өндөр байдаг. Жимми Картер маш гайхалтай хүмүүс, нэр хүндтэй хуучин сенаторуудаар дүүрэн судалгааны комисст томилогдож байсан юм. Тэдний шуудангаар санал өгөх ёсгүй, хэрэв шуудангаар санал өгвөл луйвар гарна гэх гол дүгнэлтэд хүрч байсан билээ. Жимми Картерийн 100 хувь зөв байсан.
Бид эхлээд хяналт тавьж, дараа нь үүнийг өөрчлөх ёстой. Маш энгийн өөрчлөлт. Нэг өдөр л санал өгөх, хүн бүр санал өгнө. Өмнө нь хүмүүс мягмар гаригт очиж санал өгдөг байсан шүү дээ. Сонгуулийг бүх нийтийн амралтын өдөр болгоё гэвэл тийм ээ болж байна. Гол нь нэг өдөр санал өгөх. Бас цаасан саналын хуудас хэрэгтэй, сансар руу мэдээлэл шиддэг бус. Санал өгөх хүмүүсээс үнэмлэх шаардах, Ардчилсан нам үнэмлэхтэй болгохыг хүсэхгүй байгаа. Та иргэн байх ёстой шүү дээ.
Бид саяхан нэг чухал дээд шүүхийн хэрэгт ялалт байгуулсан. Үндсэндээ сонгууль өгөхөөр бүртгүүлэхийн тулд та иргэн байх ёстой. Энэ бол маш том ялалт. Учир нь тэд манай улсад хилийн цаанаас саяхан орж ирсэн хүмүүсийг санал өгөгчөөр бүртгүүлэхийг оролдож байна. Нээлттэй хилийн бодлого баримталж болохгүй, бас сонгуулиа гайхалтай зохион байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, агуу улстай байхын тулд хилтэй байх ёстой. Хилтэй байх хэрэгтэй, мөн шударга сонгуулийн системтэй байх ёстой.
Фил: Байден сонгуулиас нэрээ татсанаас хойш та түүнтэй ярилцсан уу?
Трамп: Үгүй, би үнэндээ түүнтэй ярилцдаггүй. Би үргэлж ууртай байсан. Бидний ярьдаг зүйлсийн нэг нь Нууц алба. Нууц алба бидэнд зохих тооны алба хаагч өгөхөд тэр үргэлж үргэлж хүндрэл учруулдаг байсан. Энэ нь хэний буруу байсныг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг хэлье би 50, 60 мянган хүнтэй, заримдаа бүр олон хүн цугласан кампанит ажил хийдэг байсан. Үүнтэй зэрэгцэн манай ажилчид илүү их хамгаалалт, Нууц албаны хүмүүсийг нэмэхийн тулд тэмцэх хэрэгтэй болсон юм. Байден бидэнд хангалттай хамгаалалт байгаагүй гэдгийг мэдэж байсан, гэхдээ түүний кампанит ажил бол гурван, дөрвөн хүнтэй л явагддаг байсан шүү дээ.
Түүний кампанит ажил дээр хэн ч ирдэггүй байсан. Хэрэв Байден 20 хүн цуглуулж чадсан бол тэр том амжилт байх байлаа. Хэн ч ирдэггүй. Тэд зам дээр зогсоод хүмүүсийг ирэхийг урьдаг байсан. Гэсэн хэдий ч маш их Нууц албаны хүмүүс түүнийг хамгаалдаг. Би үүнийг мэдэж байсан.
“Болсон явдалд хэн буруутай вэ?" гэж хүмүүс асуудаг. Миний бодлоор тодорхой хэмжээнд Байден бас Харрисын буруу үүнд бий. Би тэдний өрсөлдөгч. Тэд засгийн газрыг миний эсрэг зэвсэг болгон ашигласан. Тэд бүхэл бүтэн Хууль зүйн яамыг надтай тэмцэлдэхээр ашиглаж байгаа. Миний эрүүл мэнд болон аюулгүй байдлын талаар их санаа тавиагүй. Хэрвээ би тэдний оронд байсан бол санаа тавих байсан юм. Гэхдээ тэд их санаа тавиагүй. Тэд зохих тооны Нууц албаны ажилтнуудаар намайг хангах тал дээр үргэлж хүндрэл учруулдаг байсныг би мэдрэмжээрээ мэдэж байна.
Фил: Тэд таныг буудуулахыг хүссэн гэж би ярих гээгүй байна л даа. Гэхдээ буудуулсан байсан ч тэдний хувьд ялгаагүй гэж та бодож байна уу?
Трамп: Мэдэхгүй. Би мэдэхгүй. Ямар ч байсан маш их үзэн ядалт байгаа. Би мэдэхгүй. Би маш сайн ерөнхийлөгч байсан. Миний захиргаа хамгийн сайн эдийн засагтай, ажлын байрууд гайхалтай байсан юм. Цар тахлын дараа бүх зүйл сэргэсэн. Нөхцөл сайжрах үед сэргэлт байдаг.
Тэд цар тахлын дараах сэргэлтээр үүссэн ажлын байр нь тэдний амжилт юм шиг аашилдаг. Бид гайхалтай байсан. Бид цэргийн хүчээ сэргээсэн, ISIS-г устгасан, би ямар ч дайн эхлүүлээгүй. Бид маш олон зүйл хийсэн. Татварын хамгийн том хөнгөлөлт үзүүлсэн, үүний үр дүнд бидний гайхалтай эдийн засаг бий болсон. Гэхдээ ийм зүйлстэй санал нийлдэггүй хүмүүс үүнийг маш их үзэн яддаг. Би жишээ өгье л дөө. Тэд намайг ардчилалд тулгарсан аюул заналхийлэл гэдэг. Үгүй ээ, тэд аюул учруулж байна. Тэд засгийн газрыг зэвсэглэж байна. Тэд бол аюул. Би ардчилалд огтхон ч аюул учруулаагүй. Тэд л ардчилалд аюул учруулж байна.

Фил: Тэд таныг их харлуулдаг.“Намайг сонгох юм бол дахиж санал өгөх хэрэггүй" гэж таны хэлснийг том асуудал болгосон.
Трамп: “Христийн шашинтнууд аа, та нар дахиж санал өгөх шаардлагагүй. Би Христийн шашинтай биш л дээ. Гэхдээ би та нарт хайртай. Та бүхэн гараад санал өгөх хэрэгтэй байна. Дөрвөн жилийн дараа дахиж санал өгөхгүй. Бид бүх зүйлсийг тийм сайн болгоод засаад өгнө” гэх хэлсэн юм. Миний хэлсэн зүйл юу вэ гэвэл, инээмсэглээд ингэж хэлсэн шүү дээ. Христийн шашинтай хүмүүс ямар ч шалтгаанаар юм бэ харьцангуй бага санал өгдөг. “NRA”-ийн гишүүд болон Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийн талаар хүчтэй байр суурьтай хүмүүс санал өгдөггүй. Би Христийн шашинтнуудад "бид энэ сонгуульд ялах ёстой" гэж хэлсэн. Хэрэв би ялбал, би дөрвөн жилээс ч бага хугацаанд бүхнийг засаад өгнө. Тэгээд дахиж санал өгөх шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл, санал өгөх шаардлага тулгарахгүй болно гэсэн. Дахиж сонгууль явуулахгүй гээгүй. Харин энэ удаад та нар санал л өгөх хэрэгтэй. Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн чухал сонгууль. Гэхдээ тэд миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж "Намайг сонгоод дахиж санал өгөх хэрэггүй" гэж ойлгосон.
Фил: Та нэг удаа санал өгөөд дахиж явахгүй гэж хэлсэн юм биш, энэ удаагийн сонгууль чухал гэдгийг онцолсон.
Трамп: Мэдээж энэ би тэгж л хэлсэн. Би ингэж л хэлсэн, бүх хүн мэдэж байгаа. Би инээмсэглээд хэлсэн. Бүх хүн мэдэж байгаа. Гэхдээ тэд дарангуйлагч байхыг хүссэн гэж заримдаа ашигладаг.
Фил: Би сонгогчидтой ярилцсан л даа. Бас би санал асуулгаас ч үүнийг харсан. “Rasmussen” агентлагийн судалгаа. Сонгогчдын санаа зовж байгаа зүйл нь амьжиргааны зардал. Тэдэнд хүүхдүүддээ гутал авч өгөх мөнгө хэрэгтэй байна. Сургуулийн насны гурван хүүхэд ээж ярихдаа хүүхдүүдийнх нь хөл унтаад сэрэхэд нь л томорсон юм шиг гэж хэлж байна. Тэр “Би хүүхдүүддээ хоёр гурван долоо хоног тутам шинэ гутал авч өгөх хэрэгтэй юм шиг л байна” гэсэн.
Трамп: Тийм шүү.
Фил: "Тэд мөнгө нэмж хэвлээд байгаа болохоор доллар үнэ цэн улам буурч байна" гэж сонгогчид хэлж байна
Трамп: Инфляц тэднийг алж байгаа
Фил: Сонгогчдын санаа зовж буй хоёр дахь зүйл нь аюулгүй байдал, хил хамгаалалт.
Трамп: Тийм.
Фил: Сонгогчдын хувьд энэ маш чухал зүйл. Бас үр хөндөлтийн тал дээр чухал ач холбогдол өгдөг. Гэхдээ санал асуулгаар бол гурав дахь хамгийн чухал асуудал.
Трамп: Үр хөндөлтийн тал дээр би гайхалтай зүйл хийсэн. Одоо янз мужуудад энэ тал дээр санал хураалт явуулж байгаа. Зарим мужид нь маш либерал үр дүн гар байна. Охайо болон Канзас гэх мэт. Гэхдээ бид гайхалтай зүйл хийсэн. Үр хөндөлт өмнөх үеэсээ хамаагүй зөөлөн асуудал болсон.
Гэхдээ маш том асуудал байсан. Үр хөндөлтийн тал дээр энэ улс 52 жилийн турш хуваагдсан. Би үр хөндөх эрхийг шийдэх мэдлийг нь мужуудад өгсөн. Энэ эрхийг холбооны засгийн газар шийддэг нь буруу байсан юм. Би шийдэх эрхийг нь мужуудад өгсөн. Одоо тэд санал хураалт явж байна.
Рональд Рейган шиг би эхийн амь насыг аврах, хүчирхийлэл, инсест гэх мэт тохиолдолд үр хөндөхийг дэмждэг. Ямар ч байсан энэ тал дээр ямар нэгэн зүйл хийх ёстой байсан. Манай улсыг дотроос нь урж тастаж байсан асуудал.
Фил: Ноён ерөнхийлөгчөө , надтай ярилцсанд баярлалаа.
Трамп: Танд маш их баярлалаа. Маш их баярлалаа.
Фил: Сонгуулийн кампанит ажлын үеэр тантай уулзана гэж найдаж байна.
Трамп: Тийм ээ, таарах болно.
Эх сурвалж: Rev.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зүгээр л хиймэл оюун ухааны машинаар орчуулаад тавьчихдаг болжээ. хөгийн юмаа....
Орчуулга бичвэр ёстой хог
Юу үнэ вэ? энэ үнэн. Орос Украйны хооронд дайн болохгүй байсан.
Трамп тун барьцгүй улс төрч, ярих хийх нь их зөрөөтэй. Оросыг дэмжинэ гэж оркууд их горьдоод бнаа, янз нь. Яг эсэргээр нь хийгээд Орос ахы минь 38 хэсэг болгож хаяад, Хятад гэдэг ганц өрсөлдөгчтэй үлдэх бодлого явуулна даа, харж л байгаарай !!!