Н.Одончимэгтэй хамт "Ванхүү" компанийн захирал, инженер хоёр саатуулагдсан

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг авилга албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр үйлдэл дээрээ АТГ-т баригдсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр буюу энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр хэлэлцэнэ гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ.
Холбогдсон хэргийг тодруулбал, нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Авилга албан тушаалын хэргээр баригдсан Н.Одончимэгийн open data-д байршуулсан хөрөнгө орлогийн мэдүүлгийг хүргэж байна.
- Гэр бүлийн жилийн орлого нь 919 сая төгрөг,
- Харин өөрийнх нь орлого 30 сая төгрөг,
- Нийтийн хоёр орон сууц,
- Хашаа байшин хоёр,
- Үйлчилгээний зориулалттай барилга нэг,
- Авто зогсоол хоёр өвөлжөө,
- Хаваржаа нэг, үнэлгээ нь 620 сая төгрөг
- 38 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газар,
- 28 сая төгрөгийн үнэт эдлэл,
- 40 сая төгрөгийн хадгаламжтай,
- Койн хаус ХХК-ийн хувьцаа эзэмшигч аж.
-"Н.Одончимэгтэй хамт хоёр хүн шүүхэд шилжээд буй нь үнэн. Тухайн хоёр хүнийг тодруулбал, "Ванхүү ХХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Боролзойхүү, Зөвлөх инженер Ч.Ганчөдөр"-
Прокурорын ерөнхий газраас шүүх байгууллагад түүнтэй хамт хоёр хүнийг шалгуулахаар явуулсан гэх мэдээлэл буй.
Бид энэ талаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс тодруулахад " Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгтэй хамт хоёр хүн шүүхэд шилжээд буй нь үнэн. Тухайн хоёр хүнийг тодруулбал, "Ванхүү ХХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Боролзойхүү, мөн тус газрын Зөвлөх инженер Ч.Ганчөдөр нар юм" гэв.
Тэгвэл Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор хахууль өгсөн гэх компани "Ванхүү ХХК" болж таарах нь.
Ванхүү ХХК "Сүхбаатар дүүрэгт хамгийн сүүлд “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн барьж, өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан. Ингэхдээ тус эмнэлгийн барилгыг 39 тэрбум төгрөгөөр барьсан байдаг.
-"Ванхүү ХХК" Сүхбаатар дүүргээс 50 тэрбум гаруй төгрөгийн тендерт шалгарсан байна-
Тус компани, 2008 онд хүнсний дэлгүүр, худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан бөгөөд Сосорбарамын Гантөмөр, Бүдэндоржийн Боролзойхүү нар хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байгаа нь харагдаж байна. Харин өөрсдийн цахим хаягт 2000 оноос хойш тасралтгүй 24 жил ажиллаж байгаа тухайгаа бичсэн байна.
Харин Open data-д 2017 оны гуравдугаар сарын 14-ны өдөр Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн бүртгүүлсэн байна. Бүртгэлээс харахад нийт 38 тендерт оролцсон байх бөгөөд 17-д нь шалгарсан төлөвтэй харагдаж байна.
Харин тус хэрэгт холбогдоод буй Н.Одончимэгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга болсноос хойш тус компани тухайн дүүргийн хүрээнд дараах долоон тендерт шалгарсан байгаа юм. Тэдгээрийг задлавал,
- Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барихад 16 тэрбум
- Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлын нэмэлт санхүүжилтад дөрвөн тэрбум
- Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлын нэмэлт ажилд 18.5 тэрбум
- Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 4.8 тэрбум
- 248-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 4.7 тэрбум
- 75-р цэцэрлэг өргөтгөл барилгыг 3.6 тэрбум
- Камерын хяналтын төвийн барилга, газар чөлөөлөлт, материаллаг бааз бэхжүүлэхийг 4.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Үүнээс харахад Сүхбаатар дүүргээс 50 тэрбум гаруй төгрөгийн тендерт шалгарсан байгаа юм.
-"Ванхүү" ХХК Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилгыг хууль бусаар компанийхаа нэр дээр шилжүүлж авсан нь баримтаар нотлогдон улс буцаан авч байсан-
Тус компани дан ганц энэ удаа асуудалд орооцолдсонгүй. Өмнө нь 2023 оны нэг сард Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилгыг хууль бусаар компанийхаа нэр дээр шилжүүлж авсан нь тогтоогдсон байдаг.
Тодруулбал, Бөхийн өргөөний хойд талд байрлах түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв талбай бүхий барилгыг "Арвис" сургуулийн захирал А.Лхагваагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, улмаар 2004 онд “Ванхүү” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан байдаг.
Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг авч ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /хуучин нэрээр/-т даалгаж, тус байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл дээрх шийдвэртэй холбогдуулан “Ванхүү” ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан бөгөөд захиргааны хэргийн гурван шатны шүүхээр анхны холбооны байшинг “Арвис” бага сургууль, иргэн А.Лхагва нарын өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хүчингүй болгосон байдаг.
Иймд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулж явуулснаар тус түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг төрийн хамгаалалтад буцаан авч байсан билээ.
Холбоотой мэдээллийг дараах холбоосоор уншаарай.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын төрд яагаад дандаа хулгайч луйварчин авилгачид үүрэлдэг юм бэ
Энэ Ванхүү гэж компани чинь бүхэл бүтэн дүүргийн шинэ тавигдах авто замын газар дээр барилгаа эхлүүлж байгаашдээ. БЗД 9р хорооны Сөүл эмнэлгийн яг баруун т�##�д Сод монгол колонкийн хажууд. Дөнгөж хашаа зоож байхад нь ойр хавийнхан нь эсэргүүцэж гомдол гаргаад дийлээгүй. Ердөө 2хон жилийн өмнө
Ene hunig iim boltol uugshuulj baidag tom tolgoi baigaa shuu dee hen negen husehgui bol hen ch uildehgui nehej tohirch uguhuur l uguhuus uur bolomjgui bolood bgaa yum shigee odoo avilgaa
Энэ Ванхүү гэж компанийг бүр сайн ш�##�гаж өгөөч. Зөндөө л булхай байгаашүү
Turiin albaar duuren hulgaich luivarchid Ed naraas garahgyi yum gej baihgyi, zarim ne 2 narnii hoorond ajillaad urtei zeel tei Tom awilgachid ne deer zalraad baihaar bid yugaar duthaw geed ideed baidaga bizdee
Хаха ул чацгууд яажч чадахгүй ял олигтой өгдгүй дээр нь сайн цуслаад бай гэсэн шиг нэг муу дүүргиин нам дагасан өлөн �######� цүнх долоогч даргадаа пялдага гөлөгл гэхэд иимл их хулгаа хииж бх л�##�рын бузрууд юмдааа
25 Н САЯЫН ХАХУУЛИЙГ ТООЖ ХЯЛАЙДАГГҮЙ АВИЛГАЧ ДАРГА АВГАЙ БАЙЛАА !
Dalaihuu Vanhuu hyatadiin erliizuud
Бүгдийг нь буудаж �##�в�##� таарна
iimerhuu avilgachin huduunii haltar p.i.zdaanuudiig shuud tsaazaldag bh heregtei zolbin yankan buzar g.i.chii
40 саяар торгоод л болоо.ял өгөхгүй.
Аргагүй л цайрсан авилгачин новш байна. Энэ төрийн байгаа нүүр царай
СБД-ийн тамгын дарга хүүхэн одон чимэг дүүргийн худ�##�дан авах ажиллагааны даргаар 8 жил, мэргэжилтэн 4 жил хийсэн туршлагатай авилгач.
17 удаа тендерт ш�##�гарсан бол 17 удаа их хэмжээний авилга өгсөн байж таараа ш дээ
Энэ чинь одоо ,боль боль шудрагө энэ тэр гэж гарч ирээд бахь байдлаарай.
Бузрын авилгачин авгай байна. Ийм л бузрын авгай нар төрийн �##�быг авилга гэж хараад байгаа юм даа.
Ер нь тэгээд хамгийн их авлига авдаг хүмүүс чинь дүүрэгт дунд шатны хэлтсийн дарга гэх мэтийн хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа үйлдвэр үйлчилгээний хэлтэс..
38сая тогрогны газар гэж ямар газар байнаа??? Муу хулгайчид
А.лцайсан хар ги.чийг төрүүлсэн эцэг эх 2 нь хүүхдээ өлөн зэлмүүн өсгөж л дээ.
Яагаад хоридоггүй юм бэ